Монгол улсын санхүү, санхүүгийн бус бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг үнэн, зөв энгийн хүртээмжтэй байдлаар санхүүгийн нийтлэлтэй уялдуулан хүргэснээр санхүүгийн боловсролыг дэмжих, санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байна.
“Банкс” нь зах зээлийн мэдээ, нийтлэл, санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг орон зай, цаг хугацаа үл хамааран үйлчлүүлэгч бүрд ижил, тэгш хүртээмжтэйгээр үнэ, төлбөргүй тусгайлан хүргэхэд зориулагдсан санхүүгийн харилцагч сууртай платформ.
Санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг харьцуулахын тулд олон сувгаар хайлт хийж цаг зарцуулах шаардлагагүйгээр ухаалаг санхүүгийн туслахын тусламжтай өөрт таатай сонголтыг хийхэд хэдхэн минут болно.
Бүх нөхцөлийг энгийнээр тайлбарлав. Та анх удаагаа даатгал, зээл авч байгаа ч гэсэн өөртөө тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хялбархан сонгож, хүсэлтээ илгээх боломжтой.
Зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, даатгалын далд нөхцөлийг ил тод, шударгаар харуулна. "Банкс"-д та бодит үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, үнэлэмжийг судлах боломжтой.
Банкс маркетплейс Байгаль орчин, нийгмийн засаглалыг (ESG) үйл ажиллагаандаа нэвтрүүлж бүс нутагтаа тэргүүлэгч болохын тулд "Банкс" нийгэм, байгаль орчны хөтөлбөрийг боловсруулж байна.
текст!