Ажилгүйдлийн гурван хэлбэр
эдийн засаг, ажилгүйдэл

Ажилгүйдлийн дараах гурван гол хэлбэр байдаг. Үүнд:

  1. Шилжилтийн ажилгүйдэл хүмүүсийн шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой үүсдэг. Хүмүүс нэг хотоос нөгөө хот руу, хөдөөгөөс хот руу, эсвэл нэг ажлаас өөр ажилд гэх мэтээр байнга шилжилт хөдөлгөөн хийж байдаг. Мөн сургууль төгсөх, хүүхэд төрүүлэх, цэргийн алба хаагаад ирэх зэрэг амьдралын тодорхой үеийн дараа хүмүүс таарч тохирох ажлыг нэг хэсэг хугацаанд эрж хайдаг. Ийм үед ажилгүй байгаа хүмүүсийг шилжилтийн ажилгүйчүүд гэх бөгөөд тэднийг сайн дураараа ажилгүй байгаа гэж үздэг.
  2. Бүтцийн ажилгүйдэл хөдөлмөрийн эрэлтбанийлүүлэлттэнцвэржээгүйгээс үүсдэг. Тухайлбал, тухайн нэг ажил хийх хүний эрэлт өсөж байхад өөр нэг ажил хийх хүний эрэлт буурч байх бөгөөд таарч тохирох ажиллах хүчний нийлүүлэлт өөрчлөгдөж буй эрэлттэй тэр бүр тэнцвэржиж зохицож чаддаггүй. Тухайлбал, эрчим хүчний инженерийн ажилд уг мэргэжлийн хүмүүс дутагдаж байхад хуульчийн эсвэл олон улсын харилцааны ажилд эдгээр мэргэжлийн хүмүүс илүүдэж байх жишээтэй.
  3. Мөчлөгийн ажилгүйдэл нь ажиллах хүчний эрэлт нийтдээ бага байгаа үед үүсдэг. Ялангуяа эдийн засгийн уналтын үед эдийн засгийн ихэнх салбарт үйлдвэрлэлийн хэмжээ буурч, ажилгүйдэл өсдөг.
20.65%
эдийн засаг
ажилгүйдэл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.