эдийн засаг, мэдлэг

Эдийн засгийн үзэгдлүүдийг судлахдаа хийсвэрлэлийн аргыг өргөн хэрэглэнэ. Энэ арга нь эдийн засгийн ухааны танин мэдэхүйн гол зэвсэг юм. Хийсвэрлэх арга нь юмс үзэгдлийн гол чухал зүйлсийг гол бус хүчин зүйлсээс хийсвэрээр ялган авч, уг үзэгдлийн шинж чанар, холбоо, хамаарлыг судлан шинжлэх замаар танин мэдэх гол арга мөн.

Байгалийн шинжлэх ухаанд, тухайлбал, химийн шинжлэх ухаанд судлах зүйлээ дуран авай гэх мэтийн тодорхой багажийн тусламжтайгаар тусгай лабораторид судалдаг. Тэгвэл эдийн засгийн судалгаанд дуран авай шиг багаж хэрэглэх боломжгүй тул хийсвэрлэлийн арга гол үүрэг гүйцэтгэнэ. Хийсвэрлэх замаар эдийн засгийн тодорхой тогтолцоог санаагаараа загварчлан таамаглаж, түүний мөн чанар, дотоод уялдаа холбоог нээн илрүүлэх боломжтой. Жишээлбэл, "бусад хүчин зүйлс тогтмол байх үед" гэсэн хийсвэрлэлийг эдийн засгийн судалгаанд өргөн хэрэглэдэг. Эдийн засгийн тухайн асуудалд нөлөөлдөг олон хүчин зүйлсээс хамгийн гол хүчин зүйлийг ялган авч, бусдыг нь тогтмол гэж хийсвэрлэн авч үзнэ. Ийнхүү тухайн гол хүчин зүйл нь үр дүнд хэрхэн нөлөөлж буй зүй тогтлыг илрүүлнэ.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.