Австрийн эдийн засгийн сэтгэлгээ
эдийн засаг, мэдлэг

Австрийн эдийн засгийн сэтгэлгээний гол төлөөлөгч нь Венийн их сургуулийн профессор К.Менгер (Care Menger, 1840-1921) юм. Тэрээр үнэ өртгийн ахиуц ханамжийн онолыг боловсруулсан. Сонгодог эдийн засагч нар "барааны үнэ өртөг нь үйлдвэрлэлийн буюу нийлүүлэлтийн зардлаар тодорхойлогддог бөгөөд уг барааны эрэлтээр илэрхийлэгдэнэ” гэж үзэж байсан. Харин К.Менгер болон түүний талынхан барааны үнэ өртөг ахиуц ханамжаар тодорхойлогдоно гэж дүгнэсэн. Түүний судалгааг Ф.Виесер (Friedrick von үргэлжлүүлж Wieser, 1851-1926) алдагдсан боломжийн өртгийн тухай онолыг дэвшүүлжээ. Аливаа барааны үйлдвэрлэлийн өртөг өөр бараа буюу өөр сонголтын үнэ өртөгтэй харьцуулагдах бөгөөд сонгоогүй үлдээсэн барааны өртөг нь алдагдсан боломжийн өртөг болно. Энэ нь алдагдсан сонголтын шууд өртгөөс гадна уг сонголтын бүхий л үр дагаврыг тооцно гэж уг онол номлодог.

Австрийн эдийн засгийн сэтгэлгээний бас нэг төлөөлөгч бол Е.Бём- Баверк (Eugen von Bohm-Bawerk, 1851- 1914) юм. Тэрээр Венийн их сургуулийн эдийн засгийн профессороор ажиллахдаа капитал ба зээлийн хүүгийн онолыг боловсруулжээ. Австрийн эдийн засгийн сэтгэлгээний Энэхүү уламжлалыг Л.Мисес (Ludwig Edler von Mises, 1881- 1973) Ф.Хайек (Eriedrich August von Hayek, 1899-1992) нарын эдийн засагчид үргэлжлүүлжээ.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.