Адил тэнцүү ахиуц ханамж
эдийн засаг, мэдлэг

Хүмүүс олон төрлийн бараа, үйлчилгээ хэрэглэдэг бөгөөд тэр бүрээс адилхан ахиуц ханамж авахыг хүсдэг. Хэрэв олон төрлийн бараанаас нэг бараа надад илүү их ахиуц ханамж өгч байвал би бусад бараа авах мөнгөнөөс илүүчлэн уг барааг нэмж авч ахиуц ханамжаа нэмэгдүүлнэ. Тэгэхдээ ахиуц ханамж буурах хууль үйлчилж, ахиуц ханамж буурах хүртэл тухайн барааг нэмж авна. Хэрэв аль нэг бараа бага ахиуц ханамж өгч байвал уг бараанаас авах тоог цөөрүүлнэ. Тэгэхдээ сүүлийн доллароо зарж авахад уг барааны өгөх ахиуц ханамж хэвийн хэмжээнд хүртэл буурна.

Тэнцвэрийн үед бүх барааг худалдан авахад доллар бүрд ногдох нийт ахиуц ханамжийг орлогын ахиуц ханамж гэнэ. Энэ бүхнээс үзэхэд зах зээлийн тухайн үнийн түвшинд тодорхой хэмжээний орлоготой хэрэглэгч хамгийн их ханамж авч чадаж байвал тэр нь ханамжийн тэнцвэрт нөхцөлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, бараа бүрд зарцуулсан сүүлийн доллар бүрийн ахиуц ханамж нь бусад аль ч барааг авахад зарцуулсан сүүлчийн доллар бүрийн ахиуц ханамжтай яг адил байх нөхцөлд хүн хамгийн их ханамж авна.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.