Автомат тохируулга
эдийн засаг, мэдлэг

Tyхайн улсын эдийн засгийн хэлбэлзлийг төрийн тусгай оролцоо, арга хэмжээгүйгээр тогтворжуулах санхүүгийн бодлогыг автомат тохируулга гэнэ. Тухайлбал, эдийн засаг өсөж, орлого нэмэгдэх үед аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварыг алгуур өсгөн нэмэгдүүлдэг, харин эдийн засаг буурах нөхцөлд уг татварыг багасгадаг.

Түүнчлэн эдийн засаг өргөжих үед ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг бууруулж, харин эдийн засаг унаж, ажилгүйдэл ихсэх нөхцөлд уг тэтгэмжийг нэмэгдүүлдэг. Ийм арга замаар хүн амын орлого болон хэрэглээг бууруулахгүй байж, бизнесийн идэвхийг дэмжин, улмаар эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг зөөлрүүлдэг.

Эдийн засаг зогсонги байдалд орсон үед автомат тохируулгыг хэрэглэснээр улсын төсвийн алдагдал нэмэгдэнэ. Засгийн газар ийнхүү төсвийн зардлыг нэмэгдүүлэн эдийн засаг дахь нийлмэл эрэлтийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс авах татварыг багасган, тэдгээрийн бизнесийн зарцуулалт болон хэрэглээг бууруулахгүй байх бодлогыг явуулдаг. Ингэснээр эдийн засгийн зогсонги байдал гүнзгийрэхээс сэрэмжилнэ. Энэ аргыг Кейнсийн эдийн засгийн онолын талынхан ихэд сурталчилдаг.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.