Санхүүгийн маркетплейс гэж юу вэ?
Банкс, Санхүүгийн маркетплейс,

Санхүүгийн маркетплейс нь дижитал платформ дээр үндэслэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, арилжааг явуулдаг орчин юм. Энэ нь санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдийг нэг дор холбож, харилцан үйлчлэл, арилжааг хөнгөвчилдөг. Санхүүгийн маркетплейсүүд нь зээл, даатгал, хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог байна.

Санхүүгийн маркетплейсийн үндсэн онцлог

  • Өргөн цар хүрээтэй үйлчилгээ Санхүүгийн маркетплейс нь нэг дор олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг багтаадаг. Хэрэглэгчид зээл авах, даатгалд хамрагдах, хөрөнгө оруулах зэрэг олон үйлчилгээг нэг платформ дээрээс сонгож, ашиглах боломжтой.
  • Ил тод байдал маркетплейс нь үйлчилгээний үнийн санал, нөхцөлийг ил тод байлгаж, хэрэглэгчдэд хялбараар өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн бүтээгдэхүүнийг сонгоход тусалдаг.
  • Өрсөлдөөнт зах зээл: санхүүгийн маркетплейс нь олон санхүүгийн байгууллагуудын хооронд өрсөлдөөнийг бий болгодог. Улмаар үйлчилгээний чанар сайжрах, үйлчилгээний хүү, шимтгэл  буурах зэрэг давуу талуудыг авчирдаг.
  • Хэрэглэгчийн үйлчилгээ: маркетплейс нь хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, асуулт хариулт үүсгэх боломжийг олгодог. Энэ нь хэрэглэгчдийн туршлагыг сайжруулж, зөв шийдвэр гаргахад тусалдаг.

Санхүүгийн маркетплейсийн давуу талууд

  • Тохиромжтой, хялбар ашиглалт: Санхүүгийн маркетплейсүүд нь хэрэглэгчдэд олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос хайх, харьцуулах, сонгох боломжийг олгодог. Энэ нь цаг хэмнэж, хялбар байдал нэмэгдүүлдэг.
  • Боломжийн санал: Санхүүгийн байгууллагуудын дунд өрсөлдөөн нэмэгдсэнээр санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн үйлчилгээний нөхцөл, орчин сайжрах боломжтой.
  • Шуурхай үйлчилгээ: Дижитал платформ учир хэрэглэгчид санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хурдан, шуурхай ашиглах боломжтой.

Санхүүгийн маркетплейсийн жишээ

  • Зээл: Хэрэглэгчид зээл авах хүсэлт гаргаж, олон банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцөлийг харьцуулан сонголт хийх боломжтой. 
  • Даатгал: Хэрэглэгчид амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгал, автомашины даатгал зэрэг олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг харьцуулан сонгож, захиалах боломжтой. 
  • Хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулагчид янз бүрийн хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, сонгох боломжтой.

Санхүүгийн маркетплейс нь хэрэглэгчдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар, шуурхай, ил тод байдлаар ашиглах боломжийг олгодог дижитал платформ юм. Энэ нь санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд илүү тохиромжтой, хямд үнэ бүхий үйлчилгээ авах боломжийг бий болгодог. Монгол улсад ч мөн адил санхүүгийн маркетплейсийн хөгжил нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн эрсдэлийг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

51.01%
Банкс
Санхүүгийн маркетплейс
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.