Бодит ба нэрлэсэн хүүгийн хувь
эдийн засаг, мэдлэг, хүү
Хүүгийн хувийг бодит ба нэрлэсэн гэж ангилан авч үздэг. Банканд мөнгөө хадгалуулаад авч буй хүүгийн хувийг нэрлэсэн хүүгийн хувь гэнэ. Жишээ нь, тухайн хүн банканд 1.0 сая төгрөгөө 1 жилээр 10 хувийн хүүтэй хадгалуулсан бол жилийн дараа 1'100'000 төгрөг буцааж авна. Энэ бол нэрлэсэн хүүгийн хувь юм. Харин тэр жилийн хугацаанд юмны үнэ 5 хувиар өссөн бол тухайн хүн уг мөнгөөрөө оны эхнийхээс бага зүйл худалдан авахад хүрнэ. Үүнийг тооцвол: 1100000:1050000 = 1.047 болно. Энэ нь тухайн хүн хэдийгээр банканд мөнгөө хадгалуулж 10 хувиар өсгөсөн боловч түүгээр 10 хувиар илүү биш, ердөө 4.7 хувиар илүү бараа авна гэсэн үг. Үүнийг бодит хүүгийн хувь гэнэ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хөрөнгөөс олж буй орлогыг тодорхой бараа, үйлчилгээний тоо хэмжээгээр илэрхийлснийг бодит хүүгийн хувь гэнэ. Бодит хүүгийн хувийг тооцохдоо нэрлэсэн хүүгийн хувиас инфляцын хувийг хасна.
20.65%
эдийн засаг
мэдлэг
хүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.