Банк бус санхүүгийн байгууллага
ББСБ,  үйл ажиллагаа, санхүү

Арилжааны банкны бүхий л үйл ажиллагааг эрхлэх эрхгүй бөгөөд төв банкны удирдлага, зохицуулалтад хамаарагддаггүй санхүүгийн байгууллагыг банк бус санхүүгийн байгууллага гэнэ. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгжийн хуримтлагдсан хөрөнгийг эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэдийн мөнгө санхүүгийн эрэлт хэрэгцээг хангах, санхүүгийн зуучлал, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ хийх зэргээр эдийн засгийг идэвхжүүлж, түүний мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхэд оролцдог. Банк бус санхүүгийн байгууллага арилжааны банкны бүхий л үүргийг гүйцэтгэхгүй, зөвхөн хуулиар тогтоосон зарим үүргийг гүйцэтгэдэг. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын хуульд банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно гэж заажээ. Үүнд:

  • Зээл;
  • Факторингийн үйлчилгээ;
  • Төлбөрийн баталгаа гаргах;
  • Төлбөр тооцооны хэрэгсэл гарах;
  • Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;
  • Гадаад валютын арилжаа;
  • Итгэлцлийн үйлчилгээ;
  • Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.

Банк бус санхүүгийн байгууллага "иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх; чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах"-ыг тус хуулиар хоригложээ. Холбогдох баримт бичиг, дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлсэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлнэ.

0.00%
ББСБ
үйл ажиллагаа
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.