Төв банкны тайлан тэнцэл
Банк, тайлан, тэнцэл

Төв банкны тайлан тэнцэл : Төв банк үйл ажиллагааны дүр төрхийг харуулдаг "толь" нь түүний тайлан тэнцэл мөн. Төв банкны тайлан тэнцлийн ерөнхий агуулгын дараах хүснэгтээр харуулав. 

Тайлан тэнцэл нь актив ба пассив гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Төв банк Засгийн газрын бонд буюу үнэт цаасыг худалдан авч болно. Төв банк үнэт цаас худалдаж авснаар хүүгийн орлого олохын зэрэгцээ арилжааны банкнуудын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Мөн мөнгөний нийлүүлэлтийг багасгахын тулд төв банк үнэт цаасыг худалддаг. Төв банк нь арилжааны банкнуудад зээл олгож, түүнээс хүүгийн орлого олно. Арилжааны банкнууд заавал байлгах нөөц хөрөнгөө төв банканд хадгалуулдаг бөгөөд энэ нь төв банкны хөрөнгийн нэг эх үүсвэр болно. Төрийн сангийн хадгаламж нь Сангийн яамнаас төрийн сангийн хөрөнгийг төв банканд хадгаламж хэлбэрээр хадгалуулсан  мөнгө юм. Төрийн сангийн хөрөнгийн ихэнхийг татварын орлого ба Засгийн газрын бонд борлуулсны орлого эзэлдэг. Төв банкнаас гүйлгээнд оруулсан мөнгө гэдэг нь гүйлгээнд оруулсан нийт цаасан ба задгай мөнгө юм.

0.00%
Банк
тайлан
тэнцэл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.