Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд
зээл авах, зээлийн үнэлгээ

Арилжааны банкнууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн харилцах болон хадгаламж дахь мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, төлбөр, тооцоог шуурхай хийж, харилцагчдын шаардсан үед мөнгийг нь гаргаж өгч байх үүрэгтэй. Ийм нөхцөлийг баталгаажуулж хангахын тулд төв банкнаас арилжааны банкнуудад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож өгдөг бөгөөд банкнууд тэдгээрийг заавал биелүүлэх ёстой. Үүнд:

  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт;
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа;
  • Зээлийн төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа;
  • Гадаад валютын Ханшийн эрсдэлийн зохистой харьцаа:
  • Үндсэн хөрөнгийн үзүүлэлт гэсэн үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой.

Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг дараах харьцаагаар тодорхойлно. Үүнд:

  • Өөрийн хөрөнгө ба эрсдэлээр жинлэсэн активын харьцаа;
  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө ба эрсдэлээр жинлэсэн активын харьцаа;
  • Нөлөө бүхий банканд тавих нэмэлт өөрийн хөрөнгийн шаардлага зэрэг болно.

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөнд ердийн хувьцаа, давуу эрхтэй болон халаасны хувьцаа, цэвэр ашгаас байгуулсан нөөцийн сан, хуримтлагдсан ашиг алдагдал, нэмж төлөгдсөн ердийн хувьцаа, хандивын капитал орно.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг тухайн банкны түргэн борлогдох активыг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээнд харьцуулж тооцно. Түргэн борлогдох активд банкны касс дахь бэлэн мөнгө, төв банканд байршуулсан хөрөнгө, бусад банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө, үнэт металл, төв банкны болон Засгийн газрын үнэт цаас зэрэг орно.

Зээлийн төвлөрлийн эрсдэлийг тооцохдоо банкны нэг зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүнг өөрийн хөрөнгийн хэмжээнд хуваана.

Гадаад валютын Ханшийн эрсдэлийн зохистой харьцааг хоёр янзаар тогтооно. Үүнд нэгд, тухайн нэг гадаад валютын нээлттэй позицыг банкны өөрийн хөрөнгөд, хоёрт, нийт нээлттэй позицыг банкны өөрийн хөрөнгөнд тус тус харьцуулж тооцно. Нийт нээлттэй позиц гэж гадаад валют тус бүрийн хувьд тооцсон урт позицуудын нийлбэр болон богино позицуудын абсолют нийлбэрийн аль их дүн дээр алтны нээлттэй позицыг абсолют дүнгээр нь нэмж тодорхойлно.

Банкны үндсэн хөрөнгийн дүнг нийт активт харьцуулж үндсэн хөрөнгийн харьцааг тогтооно. Энэ нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг банкны үндсэн үйл ажиллагаа болох зээл олголтод зориулах шаардлагатай холбоотой. 

0.00%
зээл авах
зээлийн үнэлгээ
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.