эдийн засаг, мэдлэг

Арилжааны банкнууд төв банканд мөнгөө Төв банкнаас хадгалуулахад төлдөг тогтоосон хүүг бодлогын хүү гэнэ. Уг хүүгийн хувь хэмжээг төв банкны мөнгөний бодлогын зөвлөлөөс тогтооно. Төв банк бодлогын хүүг дээш, доош болгох замаар мөнгөний нийлүүлэлтийг удирддаг. Бодлогын хүү өндөр үед арилжааны банкнууд аж ахуйн нэгжүүдэд мөнгө зээлдүүлж, эрсдэл үүрэхийн оронд найдвартайгаар нь төв банканд мөнгөө хадгалуулж, тогтвортой хүү авч байхыг илүүтэйд үзнэ. Эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л зээл олгоно. Харин бодлогын хүү нам үед арилжааны банкнууд мөнгөө төв банкнуудад хадгалуулахын оронд аж ахуйн нэгжид болон иргэнд түүнээс илүү хүүтэйгээр зээлдүүлэхийг сонирхдог. Төв банк ийнхүү бодлогын хүүгийн хувь хэмжээг өөрчлөх замаар эдийн засгийг идэвхжүүлэх, эсвэл сааруулах арга хэмжээ авч, үнэ, мөнгөний ханшийг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Бодлогын хүү нь инфляц, валютын ханш зэрэг зах зээлийн хүчин зүйлсээс хамаарна. Инфляц өсөж, үндэсний валютын ханш унах үед бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй. Харин инфляцын түвшин саарч, үндэсний валютын ханш тогтворжих үед бодлогын хүүг бууруулж болох бөгөөд ингэхийн хамт аж ахуйн нэгжүүд зээл авах нь нэмэгдэж, эдийн засаг идэвхжих болно.

Арилжааны банкнуудын зээлийн хүү үндсэндээ бодлогын хүүгээс хамаардаг учир бодлогын хүүг жишиг хүү гэх нь бий. Монгол банкны бодлогын хүү 2019 оны 6 дугаар сарын байдлаар 11% байв. АНУ-ын Холбооны нөөцийн газраас тогтоосон бодлогын хүү 2019 оны 6 дугаар сарын байдлаар 2.5% байв.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.