Капитал, санхүү

Бүтээгдэхүүн, баялаг үйлдвэрлэж, үйлчилгээ эрхэлж, ашиг олох зорилгоор бүрдүүлсэн хөрөнгийг капитал гэнэ. Капиталыг бүрдүүлэх хоёр үндсэн арга бий.

1) Банкнаас зээл авах замаар бүр-дүүлсэн капиталыг зээлийн капитал (debt capital) гэнэ.

2) Хувьцаагаа зарах замаар бүрдүүлсэн капиталыг хувь нийлүүлсэн капитал (equity capital) гэнэ.

Иймд зээлийн капиталын өртөг нь зээлийн хүүгээр, хувь нийлүүлсэн капиталын өртөг нь ногдол ашгийн хэмжээгээр тодорхойлогдоно.

Капиталын бүтэц нь зээлийн капитал ба хувь нийлүүлсэн капиталын харьцаагаар тодорхойлогдоно. Зээлийн хүүг төлөх зардал нь татвар ногдуулах орлогоос хасагддаг тул зарим компани зээлийн капиталын хувь хэмжээг нэмэгдүүлдэг.

Өөрийн капитал (working capital) гэж компанийн урсгал хөрөнгөөс урсгал өр төлбөрийг хасаад үлдсэнийг хэлнэ. Өөрийн капиталын хэмжээ нь компанийн өр болон бусад төлбөрийг төлөх чадварыг илтгэнэ. Мөн үнэт цаас худалдан авах, худалдах зориулалтаар байршуулсан мөнгөн хөрөнгийг худалдааны капитал (trading capital) гэдэг.

Капитал нь үйлдвэрлэл, гүйлгээний хүрээнд эргэлдэж, үйлдвэрлэлийн нөөц, бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөнгөн хөрөнгө зэрэг нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт Шилжин хувирч байдаг. Капитал нь үйлдвэрлэлийн үйл явцад барааны (capital goods) хэлбэрээр байдаг бөгөөд түүний үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг, шинж чанараас нь хамааруулж, үндсэн капитал (үндсэн хөрөнгө) болон эргэлтийн капитал (эргэлтийн хөрөнгө) гэж ангилдаг.

Практикийн ихэнх тохиолдолд капитал хэмээх ойлголт нь хөрөнгө гэдэг ойлголттой ижил утгатайгаар хэрэглэгддэг болохыг анхаарах хэрэгтэй.




0.00%
Капитал
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.