Валютын зах зээл
зах зээл, мэдлэг

Гадаад валют худалдах, худалдах авах, чек, вексель, шилжүүлэг, аккредитив зэрэг төлбөр тооцооны баримт бичиг солилцох зэрэг валютын гүйлгээ арилжаа эрхлэх эдийн засаг зохион байгуулалтын тогтолцоо. Цар хүрээ, хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогдох энэхүү зах зээл дээр валютын ханш тогтох ба гол оролцогч нь Төв ба арилжааны банк, санхүүгийн байгууллагууд, валютын бирж, брокер, диллерүүд, экспортлогч, импортлогч аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагч, хувь хүмүүс юм. Орчин үеийн валютын зах зээл дараах үндсэн чиг үүргүүдийг гүйцэтгэж байна. Үүнд:

  • олон улсын төлбөр тооцоог цаг тухайд гүйцэтгэх, шуурхай байдлыг хангах;
  • оролцогчийг валют болон зээлийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдүүлэх;
  • олон улсын зээл, санхүүгийн зах зээлийн уялдааг хангах;
  • улс орон, банк болон аж ахуйн нэгжүүдийн валютын нөөцийг нэмэгдүүлэх, диверсификац хийх боломж олгох;
  • эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн валютын ханшны зах зээлийн зохицуулалт хийх;
  • улс орнуудын макро эдийн засгийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болон валют, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах;
  • оролцогчид арбитражийн гүйлгээгээр илүү ашиг олох боломж олгох.
0.00%
зах зээл
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.