Барьцаа хөрөнгө
Барьцаа хөрөнгө, Mortgaged property

Арилжааны банкнаас зээл авахын тулд уг банканд барьцаа болгосон эд хөрөнгийг барьцаа хөрөнгө гэнэ. Барьцаа хөрөнгө нь барилга, орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, түргэн борлогдох бараа, материал, үнэт эдлэл, үнэт цаас, тээврийн хэрэгсэл зэрэг янз бүрийн төрөл байж болно. Банкнаас мөнгө зээлдэгч зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй болсон нөхцөлд барьцаа хөрөнгө банкны мэдэлд шилжинэ. Банкны тухай Монгол Улсын хуульд банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох тухай заасан.

Арилжааны банк барьцаа хөрөнгийг борлуулж алдагдлаа нөхдөг. Үүнд, зээлдэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр барьцаа хөрөнгийг олон нийтэд зарлаж борлуулна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг нийтэд худалддаг. Хэрэв барьцаа хөрөнгө худалдагдаагүй бол түүнийг банканд буцаан өгдөг бөгөөд банк түүнийг борлуулуах ажлыг өөрөө хийнэ. Жишээ нь: барьцаа орон сууцийг түргэн борлуулахын тулд худалдан авагчид зээл олгодог.

20.65%
Барьцаа хөрөнгө
Mortgaged property
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.