эдийн засаг, мэдлэг

Төрийн улс төр, захиргаа, тусгай алба, үйлчилгээний ажилтнууд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ.

Авлига дараах арга, хэлбэрээр илрэн гардаг байна. Үүнд:

  • хээл хахууль авах, өгөх, зуучлах;
  • албан тушаалын байдлаа урвуулан ашиглах;
  • албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх;
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгох;
  • хууль бус шан харамж, хандив, бэлэг авах;
  • найз нөхөд, ах дүүс, садан төрлийн ба хүмүүсээ албан тушаалд томилох, томилуулах;
  • мөнгө угаах;
  • бичиг баримт хуурамчаар үйлдэх, албаны тамга, тэмдэг ашиглах;
  • хууль бусаар хөрөнгө эзэмших, өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулах. 

Монгол Улсад авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг Авлигын эсрэг хуулийн дагуу явуулдаг бөгөөд авлигатай тэмцэх байгууллага авлигын хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорт шилжүүлэх үүрэг гүйцэтгэдэг.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.