эдийн засаг, шийдвэр, боловсрол

Хувь хүн, хуулийн этгээд алхам тутамдаа эдийн засгийн шийдвэр гаргах сонголттой тулгарч байдаг. Тухайн асуудлыг шийдвэрлэх хоёр ба түүнээс дээш боломжит хувилбаруудаас хийсэн сонголтыг шийдвэр гэнэ. Өөрөөр хэлбэл, боломжит хувилбаруудаас хамгийн оновчтойг нь сонгох уйл явцыг шийдвэр гаргах үйл явц гэж нэрлэдэг. Ийнхүү шийдвэр гаргахдаа эдийн засгийн талаас нь тухайн шийдвэр нь хэрэгжүүлэхэд хялбар байх, зардал хэмнэлттэй, үр ашигтай байх, эрсдэл багатай байх, зах зээлд борлогдох боломжтой байх, хэрэглэгчийн таашаалд нийцэхүйц байх, оруулсан хөрөнгө өгөөжтэй байх зэрэг олон шалгуурт тулгуурлана.

Шийдвэр гаргах үйл явцад Дараах шаардлагууд тавигдана:

  • Цаг үеэ олсон байх
  • Байгууллагын зорилго, зорилтод нийцсэн байх
  • Бодитой, ойлгомжтой байх
  • Тооцоо судалгаанд үндэслэсэн байх
  • Үр дүн нь тодорхой байх

Аливаа байгууллагын менежер нь ажиллах хүч , үйлдвэрлэлийн үйл явц , үйлдвэрлэлийн нэгж хэсэг, шат дамжлага , үйлдвэрлэлийн системээр дамжин өнгөрч буй бараа материал , үйл ажиллагааны хяналт ба төлөвлөлтийн систем зэрэг хүрээнд шийдвэр гаргадаг.

Шийдвэр гаргах үйл явц дараах ye шаттай байна. Үүнд:

  • Асуудлыг тодорхойлох. Байгууллагад тулгарч байгаа асуудлыг тодорхойлж, тухайн байгууллагын үйл ажиллагаа сайжрах чиглэлийг тогтооно.
  • Асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг тодорхойлох. Тулгамдсан асуудлуудад нарийвчилсан шинжилгээ хийж, өөрийн туршлага, чадварт тулгуурлан тэдгээр асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулна.
  • Хувилбаруудыг үнэлэх. Үнэлгээ хийхийн тулд тооны болон чанарын гэсэн хэмжүүрийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, асуудлыг шийдвэрлэх боломжит гарцыг байгууллагын үйлдвэрлэл, ашиг, орлого, хөрөнгө оруулалт гэх мэт тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцохоос гадна зах зээлийн нөхцөл байдал, дотоод, гадаад орчны нөлөөллийг тооцно.
  • Хувилбаруудаас сонголт хийх. Сонголт хийх үйл ажиллагаа нь хувилбар бүрийн давуу болон сул талуудыг харьцуулан аль оновчтой боломжит хувилбарыг сонгох үйл явц хамаарна.
  • Сонголт хийсэн хувилбарыг хэрэгжүүлэх. Хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулна.
0.00%
эдийн засаг
шийдвэр
боловсрол
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.