Далд эдийн засаг
эдийн засаг, мэдлэг

Албан ёсны бүртгэл, тайланд дутуу, эсхүл бараг хамаарагддаггүй, албан ёсны аж ахуйн нэгжүүдийн адил татварын болон бусад хууль дүрмээр зохицуулагддаггүй томоохон, жижиг, дунд хэмжээний ихэнх тохиолдолд гэр бүл, зарим аж ахуйн нэгжийн хүрээнд явагддаг аж ахуйн үйл ажиллагаа юм. Далд эдийн засаг нь ерөнхийдөө шаардлагатай бичиг баримтаар эдийн засгийн үйл ажиллагааг ямар нэгэн субъектээс бүгдийг нь болон зарим хэсгийг нь нууцалсан шинж чанартай байдаг. Эрх зүйн талаас нь авч үзвэл, энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны хэлбэр юм. Далд эдийн засгийг дотор нь албан бус, хууль бус гэж хоёр ангилж болох юм. Хуулиар зөвшөөрөгдсөн боловч албан ёсны бүртгэл, тайлангүй үйл ажиллагааг албан бус гэнэ.

Аливаа орны уламжлалт аж ахуй, хууль эрх зүй болон хэрэглээний онцлог албан бус эдийн засагт тусгалаа олдог. Тухайлбал, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн бизнес эрхэлдэг “ченж" хэмээх зуучлагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч байна. Тайлан бүртгэлээс санаатай зайлсхийсэн, хуулиар хардсан бүх төрлийн үйл ажиллагаа хууль бусад хамаарна. Хуулиар хориотой бүтээгдэхүүн, үйлчилгээний зохиомол эрэлтийг удирдан хянаж, зохион байгуулалттайгаар явуулж буй үйл ажиллагаанууд ч далд эдийн засагт орно. Далд эдийн засгийн хоёр хэлбэр хоорондоо уусан холилдож нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж оршдог. Аль ч улсад хуулиар хориглосон далд эдийн засгийн үйл ажиллагааг төрөөс хязгаарладаг.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.