Давхар татвар гэж юу вэ?
эдийн засаг, мэдлэг, татвар
Энэ нь татвар ногдуулбал зохих зүйлд (орлого, эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт) нэг төрлийн татварыг нэг улсын Засгийн газрын хоёр түвшинд, эсхүл өөр өөр улсын эрх бүхий байгууллагууд ижил түвшинд давхардуулан ногдуулахыг хэлнэ. Хамтарсан үйлдвэрийн гадаад оролцогчийн ашигт хилээр гаргах үед татвар ногдуулах ба уг ашгаас гадаад оролцогчийг харьяалах улсад давхар татвар авах явдал. Давхар татвараас зайлсхийхийн тулд өөр улс оронд төлсөн татварыг тухайн оронд тооцох, эсвэл нэг орны татварын эх үүсвэрийг нөгөө орны татвараас чөлөөлнө. Үүний тулд улс орнууд хоёр талын гэрээ байгуулж, хамтарсан үйлдвэрийн ашгаас татвар авах журмыг тогтоодог.
0.00%
эдийн засаг
мэдлэг
татвар
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.