Эрсдэл, эрсдэлийг бууруулах
эрсдэл, risk

Эрсдэл (Risk):

Эрсдэл гэдэг нь ирээдүйд ашиг олох зорилгоор бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тодорхой бус нөхцөлд гаргасан зоримог шийдвэр юм. Бизнесийн байгууллагын эцсийн зорилго нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгө баялгийг боломжит Хамгийн их хэмжээгээр нэмэгдүүлэх замаар өөрийн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал байдаг. Энэ зорилгодоо хүрэхэд урьдчилан тооцоологдоогүй, төлөвлөгдөөгүй саад бэрхшээлүүд учирчболно. Иймд тохиолдох саад бэрхшээлүүдийг урьдчилан харж, тооцож, түүнд зохицсон арга хэмжээ авч байх нь чухал. Эрсдэл хэмээх ойлголтыг орчны зүгээс бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх тааламжгүй нөлөөлөл; аливаа нэг үзүүлэлтийн хүлээгдэж буй болон бодит үр дүнгүүдийн хоорондох зөрүү; тааламжгүй үр дүнд хүрэх магадлалын тархалт зэрэг шинжүүдээр тайлбарлаж болно.

 

Эрсдэлийг бууруулах (Risk Reduction):

Эрсдэлийн нөлөөллийг бууруулах олон янзын арга байдгаас ерөнхийд нь даатгалын ба даатгалын бус арга гэж ангилна. Гарч болзошгүй алдагдлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг даван туулах гол арга бол даатгал юм. Энэ нь эрсдэлийг нэгтгэх зарчимд үндэслэгдсэн байдаг. Даатгуулагч аж ахуйн нэгж, хувь хүн ирээдүйд гарч болзошгүй алдагдлыг багасгах зорилгоор өөрийнхөө одоогийн хэрэглээний (хөрөнгө мөнгөний) тодорхой хэсгийг золиосонд гаргаж, Даатгалын байгууллагад Даатгалын хураамж төлбөрийг урьдчилан төлдөг. Ингэж даатгуулснаар ирээдүйд учирч болох хохирол алдагдлаа Даатгалын байгууллагаар нөхөн төлүүлэх замаар эрсдэлийн нөлөөллийг бууруулна. Даатгалын бус аргыг Даатгах боломжгүй эрсдэлийн хэлбэрт хэрэглэнэ. Үүнд диверсификац (diversification), гэрээний хэлбэр хэрэглэх зэрэг аргууд хамрагдана. Хөрөнгийг хэд хэдэн эрсдэлтэй үйл ажиллагаанд хуваарилан зарцуулах замаар эрсдэлийг багасгахад чиглэгдсэн санхүүгийн удирдлагын аргыг диверсификац гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгөө янз бүрийн чиглэлд зарцуулж аль нэгээс нь алдлаа гэхэд нөгөө хүрээнээс олсон орлогоороо нөхөж болно. Тухайлбал, янз бүрийн хувь нийлүүлсэн компанийн хувьцааг худалдаж авах, харилцан бие биеэ нөхөх шинжтэй салбаруудыг хослон эрхлэх зэргийг дурдаж болно. Диверсификац хийгдсэн хөрөнгүүд нь нэгэн зэрэг алдагдал хүлээх боломжгүй байдаг учир хөрөнгө оруулагч хөрөнгийн үнэ ханшийн зөрүүнээс үүсэн алдагдлаас хамгаалж чаддаг.

20.65%
эрсдэл
risk
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.