Эрүүл мэндийн эдийн засаг
эдийн засаг, эрүүл мэнд

Эрүүл мэндийн эдийн засаг нь эрүүл мэнд ба эрүүлийг хамгаалах салбарын үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, үр дүн, үнэ өртөг, зан байдалтай холбоотой асуудлыг судалдаг эдийн засгийн ухааны салбар юм. Эрүүл мэндийн эдийн засаг нь хувь хүн, эрүүлийг хамгаалах байгууллага болон эмнэлгийн харилцан үйлчлэлийн дүнд хүмүүсийн амьдралын Хэв маягийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх арга замыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл мэндийн эдийн засагч нь эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагаа, түүнчлэн тамхи татах, чихрийн шижин, хэт таргалалт зэрэг эрүүл мэндэд хортой зан үйлийг бас судалдаг.

Кеннет Арроу 1963 онд бичсэн өгүүлэлдээ эрүүл мэндийн эдийн засгийг шинжлэх ухааны бие даасан салбар хэмээн үзсэн байна. Тэрээр эрүүл мэндийн үйлчилгээ нь бусад бараа бүтээгдэхүүнээс ялгаатай болохыг нотолсон. Засгийн газрын өргөн хүрээтэй оролцоо, тодорхойгүй байдал, тэгш бус мэдээлэл, нэвтрэхэд учрах саад, гадаад хүчин зүйлс, гуравдагч этгээдийн оролцоо зэрэг нь эрүүл мэндийн эдийн засгийг бусад салбараас ялгах хүчин зүйлүүд болно. Гуравдагч этгээд гэдэг нь эрүүл мэндийн даатгалын байгууллага юм. Өвчтөний эдгэрэх магадлал тодорхой биш байдаг нь тус салбарын нэг онцлог юм. Эмч ба өвчтөн хоёрын мэдлэг өөр байдгаас тэгш бус мэдээлэл үүсдэг бөгөөд энэ нь эмчид давуу байдал олгодог.
0.00%
эдийн засаг
эрүүл мэнд
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.