эдийн засаг, санхүү

Эдийн засаг хэмээх ухагдахууныг анх эртний Грекийн сэтгэгч Ксенофонт (м.э.ө. 430- 355) судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулжээ. Энэ нэр томьёо нь "ойкономна" гэсэн үгнээс гаралтай бөгөөд "ойкос"- орх гэр, аж ахуй, "номос" хууль, журам, эрхлэх, удирдах буюу анх өрхийн аж ахуйг эрхлэх тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байжээ. Үүнээс үзэхэд эдийн засаг нь аж ахуйг эрхлэх удирдан гэсэн утгатай юм.

Үүнээс хойш Ксенофонтын санааг Аристотель (м.э.ө. 384-332) үргэлжлүүлж, эдийн засаг бол хүмүүсийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн аж ахуйн үйл ажиллагааны хэм хэмжээ юм гэж бичиж байжээ. Ийнхүү эдийн засаг хэмээх ойлголтын агуулга нь баяжсаар өдий хүрсэн байна. Эдийн засаг бол хязгаарлагдмал нөөцийг ашиглах, баялаг үйлдвэрлэх, хуваарилах. солилцох, хэрэглэх талаар хүмүүсийн хоорондын харилцаа юм. Уг харилцаанд оролцогч субьектууд нь хувь хүмүүс, өрх, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, Засгийн газар зэрэг болно. Эдийн засгийн үйл ажиллагааны гол хүчин зүйлс нь байгалийн нөөц, хөдөлмөр болон капитал юм. Эдийн засгийн үйл ажиллагаа нь шинжлэх ухаан технологи, инновацын хөгжихийн хэрээр байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг

Түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон нийгмийн тогтолцоо, өмчийн хэлбэр, удирдлагын аргаас нь хамааруулан эдийн засгийн тогтолцоог зах зээлийн эдийн засаг ба төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг (захиргаадалтын эдийн засаг) гэж ангилна. Хувийн өмчид голлон тулгуурлаж, чөлөөт өрсөлдөөний үндсэн дээр "үл үзэгдэгч гараар" зохицуулагддаг эдийн засгийг зах зээлийн эдийн засаг гэнэ. Харин нийгмийн өмчид голлон тулгуурлаж, төрөөс тогтоосон төлөвлөгөөний үндсэн дээр төрийн удирдлагаар явагддаг эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэнэ. Түүнчлэн зах зээл ба төлөвлөгөөт эдийн засгийг хосолсон холимог маягийн эдийн засаг бий.

0.00%
эдийн засаг
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.