Эдийн засгийн аюулгүй байдал
эдийн засаг, бүтэц, зөвлөмж

Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэдэг нь эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх замаар түүний бие даасан байдлыг хангах, үүний тулд олборлох, боловсруулах салбарыг хосолсон эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, зах зээлийн харилцааг төрийн зохицуулалттай зохистой хослуулах, хүн аюулгүй, амгалан амьдрах байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой нөхцөл бүрдүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аюулгүй байдал нь дотоод нөөц бололцоогоо ашиглан нөхөн үйлдвэрлэл явуулах, хүн амын хэрэгцээг хангах, тусгаар тогтносон байдлаа бэхжүүлэх эдийн засгийн чадавхтай байх, шаардлагатай нөхцөлд улс орноо тодорхой хугацаагаар тэтгэж чадах эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх явдлаар тодорхойлогдоно.

Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт:

  1. Эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бүрдүүлэх;
  2. Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого хэрэгжүүлэх;
  3. Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг хангах;
  4. Эрчим хүч, эрдэс баялгийн салбарын аюулгүй байдлыг хангах;
  5. Гадаад худалдаа, интеграцын зохистой бодлого хэрэгжүүлэх зэрэг багтана.

Эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

  • Гадаад хамтын худалдаа-эдийн ажиллагааг засгийн хөгжүүлэх боломж хязгаарлагдах буюу хаагдах;
  • Бусад улс орны түүхий эдийн хавсарга болох;
  • Стратегийн ач холбогдол бүхий экспортын барааны үнэ унах, зах зээл үгүй болох;
  • Эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий салбарт нэг улсаас шууд хараат болох.

Эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох дотоод хүчин зүйлүүд:

  • Экологийн бодлого алдагдаж, ус, ой, мод, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ багасах;
  • Бүс нутгийн хөгжлийн ялгаа гүнзгийрэх, эдийн засгийн тэнцвэр алдагдах;
  • Гаалийн бодлого алдагдаж, ард түмний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй эд зүйлс орж ирэх, төсвийн орлогын эх үүсвэр багасах, үндэсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх;
  • Инфляц үсрэнгүй нэмэгдэн төгрөгийн ханш унаж, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой айл өрхийн тоо олшрох;
  • Бусад улс буюу олон улсын байгууллагад өртэй болж дарамт шахалт, хараат байдалд орох;
  • Ажилгүйчүүд, түүний дотор хөдөлмөрийн насны хөдөлмөрлөх чадваргүй хүн амын тоо хэт ихсэх зэрэг болно.
0.00%
эдийн засаг
бүтэц
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.