Эдийн засгийн бодлогыг уялдуулах шаардлага
эдийн засаг, бодлого, стратеги

Дэлхийн эдийн засаг даяаршихын хамт улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал, харилцан үйлчлэл улам гүнзгийрч, зарим тохиолдолд эдийн засгийн бодлогыг уялдуулах шаардлага тулгарч байна.

Тухайлбал, Үнэ ба цалин уян хатан биш байгаагаас үүдэн зах зээлийн өөрийгөө зохицуулах механизм алдагдаж, бизнесийн мөчлөг давтагдаж, ажилгүйдэл, инфляц ээлжлэн солигддог.  Мөн нэг улс дахь ажилгүйдэл, инфляц бусад улсдаа нөлөөлж байгаа нь улс орнууд макро эдийн засгийн бодлогоо уялдуулах шаардлага тулгарч байгааг харуулж байна.  Зарим улс олон улсын санхүүгийн зах зээл дээр итгэл алдсанаас болж хөрөнгө оруулагчид зайлсхийх нь элбэг тохиолддог. Мөн зарим улсын валютын ханшны тэнцвэр алдагдсанаас багагүй хүндрэл учирдаг.  

Энэ мэт асуудал үүсэхэд хөгжингүй улс орнууд зээл тусламж үзүүлэх, эдийн засгаа нээлттэй болгоход нь туслах шаардлага үүсдэг байна. Зарим улс импортын гаалийн тарифыг өндөр тогтоосноор бусад улсын эдийн засгийн өсөлтөд саад учруулдаг. Гэтэл зарим улс илүүдэл бараагаа бусад улсад хэт хямдаар нийлүүлж, үйлдвэрлэлд нь муугаар нөлөөлдөг. Иймд улс орнууд бие биенхээ эдийн засагт хохирол учруулахгүй, харилцан ашигтай байхын тулд худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, дүрэм журмаа хоорондоо уялдуулж, зохицуулах шаардлагатай.

0.00%
эдийн засаг
бодлого
стратеги
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.