Эдийн засгийн нөөц
эдийн засаг, нөөц, боловсрол

Эдийн засгийн нөөц :

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахын тулд тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн хүчин зүйлс шаардлагатай бөгөөд тэдгээрийг эдийн засгийн нөөц гэнэ. Үүнд:

  • Газар, байгалийн баялаг
  • Хөдөлмөр
  • Капитал (мөнгөн хөрөнгө, үндсэн ба эргэлтийн хөрөнгө)
  • Удирдлагын чадвар орно.

Дээр дурдсан эдийн засгийн биет нөөцүүдийн (газар, хөдөлмөр, капитал) түгээмэл нийтлэг шинж нь тэдгээрийн хязгаарлагдмал хэмжээтэй байдагт оршино. Харин хүний оюуны нөөц бол хязгааргүй шинжтэй байдаг. Сүүлийн үед зах зээл дээр шинжлэх ухаан шингээсэн салбаруудын бүтээгдэхүүн чухал болж байгаатай холбогдон үйлдвэрлэлийн нөөцүүдэд

  • Технологийн инновац;
  • Мэдээллийг оруулах болсон.

 

Эдийн засгийн нөөцийн эргэлт :

Эдийн засгийн нөөцүүд болон орлогын орчил нь үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээ гэсэн хүрээнүүдийг дамжин эргэлт хийж байдаг. Зах зээлийн харилцаанд оролцогч үндсэн гурван субъект болох үйлдвэрлэгчийг аж ахуйн нэгжээр, хэрэглэгчийг өрх гэрээр, зохицуулагчийг төр болон "үл үзэгдэх гар"-аар төлөөлүүлж судална. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг аж ахуйн нэгжүүд, эрэлтийг өрх гэрүүд, зах зээлийн тэнцвэр хангахад "үл үзэгдэх гар" болон төр оролцоно. Үүнийг бүдүүвч зургаар харуулав.

 

Нөөцийн эргэлтэд төр оролцож, татвар цуглуулах, дахин хуваарилах, төрийн алба, зарим үйлчилгээний салбаруудыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

Зах зээлийг дотор нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ба хүчин зүйлийн гэж 2 төрөлд хуваан авч үздэг. Бүтээгдэхүүний зах зээлд хоол, хүнс, хувцас хунар, ахуйн үйлчилгээ зэрэг хувийн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээ хамаарагдана. Хүчин зүйлийн зах зээлд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай газар, капитал, хөдөлмөр зэрэг үйлдвэрлэлийн нөөцүүд багтана. Мөнгөн орлого өрхийн хэрэглээний эх үүсвэр болдог бол аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ зах зээл дээр борлуулж, эргээд үйлдвэрлэлийн нөөц худалдан авах эх үүсвэрээ бүрдүүлнэ.

Эдийн засгийн нөөцүүдийн эргэлтэд зах зээлийн механизм хэрхэн үйлчилдгийг бүтээгдэхүүний болон үйлдвэрлэлийн хүчин зүйлийн орчлын загвараар тайлбарлаж болно. Бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хүчин зүйлс үйлдвэрлэл, гүйлгээний явцад биет хэлбэрээс өртгийн хэлбэрт, эргээд өртгийн хэлбэрээс биет хэлбэрт шилжих үйл ажиллагааг орлогын орчил гэж нэрлэнэ.

Орчлын (І шат): Аж ахуйн нэгж хүчин зүйлийн зах зээлээс үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцүүдийг худалдан авна. Үүнд тодорхой хэмжээний зардал гарна. Уг нөөцүүдээ ашиглан үйлдвэрлэл явуулж, тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

(ІІ шат): Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээгээ бүтээгдэхүүний зах ээлд борлуулж, орлого олно

(ІІІ шат): Бүтээгдэхүүний зах зээлээс өрх гэр хэрэгцээт бараа, үйлчилгээгээ тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авна

(IV шат):  Өрх гэрүүд газар, хөдөлмөр, капитал зэрэг өөртөө байгаа нөөцүүдээ үйлдвэрлэлийн зүйлийн зах зээлд борлуулж (түрээсэлж) оронд нь цалин хөлс, рент, ашиг зэрэг тодорхой хэмжээний шан харамж хүртдэг.

Дээрх бүдүүвчийн дотор талын эргэлт нь үйлдвэрлэлийн нөөцийн болон бүтээгдэхүүний биет урсгалыг харуулдаг бол гадна талынх нь тэдгээрийн төлбөр, үнийг тусгасан мөнгөн хөрөнгийн урсгалыг харуулна.

0.00%
эдийн засаг
нөөц
боловсрол
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.