Эдийн засгийн онол
эдийн засаг, онол, боловсрол

Аливаа улс орны хөгжлийн төвшин, ард түмний ахуй амьдрал, бизнесийн амжилт нь эдийн засгийн юмс үзэгдэл, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, шүтэлцээг гүнзгий танин мэдэж, хамгийн ашигтай хувилбарыг сонгон авах арга ухааныг хэрхэн эзэмшиж, түүнийгээ эдийн засгийг бүхэлд нь зохицуулах, залж чиглүүлэх, аж ахуйг эрхлэн хөтлөхөд яаж ашиглаж буйгаас ихээхэн шалтгаалдаг билээ. Тэгвэл эдийн засгийн онол нь эдийн засгийн хууль, зүй тогтлуудын тухай хамгийн оновчтой хувилбарын сонголтын тухай шинжлэх ухаан юм.

Эдийн засгийн ухаан нь нийгэм болон түүний гишүүдийн хэрэгцээг хангах зориулалттай янз бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай хязгаарлагдмал нөөцүүдийг үр ашигтай ашиглах харилцааг судална. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн онол нь хязгаарлагдмал нөөцийг үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх талаарх хүмүүсийн хоорондын харилцааг судална. Эдийн засгийн онолын сэтгэлгээний хөгжлийн явцад улс төрийн эдийн засгийн ухаан ба эдийн засгийн ухаан (экономикс) гэсэн хоёр шинжлэх ухаан хөгжиж ирсэн байна. Улс төрийн эдийн засгийн ухаан нь эдийн засгийн харилцааг үйлдвэрлэх хүчний хөгжил болон улс төрийн тогтолцоотой нь холбон судалдаг. Харин экономикс нь хязгаарлагдмал нөөцийг ашиглан үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх талаарх зах зээлийн зүй тогтлууд, эдийн засгийн тогтолцоо дахь үйлдвэрлэгч, хэрэглэгч, төр зэрэг оролцогч талуудын зан төлөв, шийдвэр гаргах үндэслэлийг судална.

Эдийн засгийн ухаан нь макро эдийн засаг, микро эдийн засаг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Макро эдийн засаг эдийн засгийн тогтолцоог үндэсний хэмжээнд бүхэлд нь судална. Түүний судалгааны объект нь эдийн засаг дахь хувийн хэвшил, төрийн хэвшил, эдийн засгийн бодит салбарууд юм. Иймээс макро эдийн засаг нь үндэсний орлого, дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт хэрэглээ, мөнгө, санхүү, төсөв, хуримтлал, хөрөнгө оруулалт, экспорт, импорт, ажил эрхлэлтийн ерөнхий түвшин, инфляц гэх мэт асуудлыг судална.

Микро эдийн засаг нь аж ахуйн нэгж, өрхийн түвшин дэх эдийн засгийн харилцааг судална. Түүний судалгааны обьект нь аж ахуйн нэгж, өрхийн аж ахуй, тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн зан төлөв юм. Иймээс микро эдийн засаг нь бүтээгдэхүүний үнэ, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа, үйлдвэрлэлийн зардал, ашиг, орлого, зах зээл зэрэг асуудлыг судална.

Эдийн засгийг бас позитив, норматив гэж ангилна. Юуг, яаж, хэнд үйлдвэрлэх вэ гэдэг эдийн засгийн гол асуудлыг эдийн засгийн ухаан судалж, дүгнэлт, баталгаа, нотолгоо, тайлбар, үндэслэл гаргадаг бөгөөд үүнийг позитив эдийн засаг гэнэ. Позитив эдийн засаг ийнхүү эдийн засгийн гол зүй тогтол, зарчим, ухагдахуунуудыг тодорхойлдог бол норматив эдийн засаг тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэх арга, хэлбэр, жорыг тайлбарладаг.

0.00%
эдийн засаг
онол
боловсрол
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.