Эдийн засгийн системийн шинжилгээ
эдийн засаг, шинжилгээ

Эдийн засгийн системийн шинжилгээ бол эдийн засгийг тогтолцоог бүхэлд нь судлах үйл ажиллагаа юм. Уг шинжилгээг хийдэг гол салбар шинжлэх ухаан нь макро эдийн засгийн ухаан юм. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээг өсгөж, ажилгүйдлийг багасгах, инфляцыг бууруулах, эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх асуудлыг голчлон судална. Ингэхдээ төрийн сангийн бодлого, мөнгөний бодлого, орлогын бодлого гэсэн аргуудыг хэрэглэнэ.

Эдийн засгийн системийн судалгаа нь нийт нийгмийн байгууллыг хөнддөг өргөн хүрээтэй учир системийн хандлага, арга зайлшгүй хэрэгтэй. Энэ нь судалж буй системийн хувьсах ба тогтмол элементүүдийн хоорондын хэлхээ холбоо, харилцан хамаарлыг танин мэдэх арга, өөрөөр хэлбэл, тухайн бүтцийн мөн чанарыг түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийг болон тэдгээрийн харилцан үйлчлэлийг судалснаар илрүүлэх арга юм.

Эдийн засгийн системийн судалгаанд бас эдийн засаг-математик арга, эконометрикийн арга чухал үүрэгтэй.

0.00%
эдийн засаг
шинжилгээ
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.