Эдийн засгийн өсөлтийн дөрвөн гол хүчин зүйлс
эдийн засаг, бүтэц, зөвлөмж

Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит хэмжээ өсөж өргөжихийг эдийн засгийн өсөлт гэнэ. Дэлхийн улс орнууд янз бүрийн замаар эдийн засгийнхаа өсөлтийг хангаж ирсэн. Зарим нь үйлдвэрлэлийн хувьсгал хийж, шинэ техник, технологи нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг хурдасгасан бол зарим нь байгалийн баялагтаа дулдуйдан хөгжиж байна. Хэдийгээр эдийн засгийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг ч гэсэн тэдгээрээс дараах 4 хүчин зүйлийг онцлон авч үздэг.

Үүнд:

  • Хүний нөөц;
  • Байгалийн нөөц;
  • Капиталын хуримтлал;
  • Технологи.

Хүний нөөц нь ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, боловсрол, мэдлэгийн түвшин, сахилга бат, эрүүл мэнд, ажиллах сонирхол, хандлага зэргээс бүрдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах хамгийн гол хүчин зүйл юм.

Байгалийн нөөц бол эдийн засгийн өсөлтийн бас нэг гол хүчин зүйл мөн. Газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой газар нутаг, ус, ой мод, нефть, нүүрс, байгалийн хий, уран, зэс, алт, мөнгө гэх мэт ашигт малтмал нь аль ч улс орны хөгжилд нэн чухал хэрэгцээтэй. Персийн булангийн зарим орон нефтийнхээ баялгийг ашиглан хурдан хөгжиж байна. Гэтэл байгалийн баялгаар хомс Япон, Солонгос зэрэг улс хүний ба капиталын нөөцдөө голлон тулгуурлан хөгжиж байна. Өнөөгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг ажилчинд ногдох капиталын хэмжээ харьцангуй ондор юм. Тэдгээр орон олон жилийн турш хэрэглээгээ хасаж, капиталын хуримтлал хийж ирсэн учир эдүгээ үлэмж хэмжээний капиталтай болжээ. Технологийн өөрчлөлт, хөгжилтөөс эдийн засгийн өсөлт шууд хамаардаг. Технологийн өөрчлөлтийг үйлдвэрлэлийн процессын шинэчлэл ба шинэ бүтээгдэхүүн бий болгох гэж ангилж үзнэ. Эдүгээ өндөр технологийг хөгжүүлж буй орнуудын эдийн засгийн нийт гарц, түүний өсөлт их байна.

9.45%
эдийн засаг
бүтэц
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.