Эдийн засгийн хямрал
эдийн засаг, мэдлэг

Эдийн засагт нийт эрэлт багасаж, нийлүүлэлт ихэссэний улмаас бараа, үйлчилгээ борлогдохгүй болж, үйлдвэр, заводууд үйлдвэрлэлээ багасгах эсвэл зогсооход хүрдэг бөгөөд үүнийг хэт үйлдвэрлэлийн хямрал буюу эдийн засгийн хямрал гэдэг. Уг хямралын шалтгааныг хөрөнгө оруулалтын буруу тооцоо хийсэнтэй холбож үздэг. Эдийн засгийн хямрал нь уналт, зогсонги байдал, сэргэлт, өрнөлт гэсэн үе шатуудыг дамжих бөгөөд эдгээр үе шатыг эдийн засгийн мөчлөг гэнэ. Тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр улирал дараалан буурсан бол уналт гэж үздэг.

Эдийн засгийн нийт бүтэц, нөхцөл байдалд биш, харин түүний аль нэг салбар, хэсэгт тохиолдож буй тэнцвэрт бус байдлыг бүтцийн хямрал гэнэ. Жишээ нь, 1973 онд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өссөний улмаас эрчим хүчний хямрал гүнзгийрсэн. Зарим оронд хөдөө аж ахуй, хүнсний хямрал тохиолдож байсан. 

Эдийн засгийн хямралын өөр нэг хэлбэр бол банк, санхүүгийн системийн хямрал юм. Банкны чанаргүй зээлийн хэмжээ өсөж, төлбөр гүйцэтгэх чадваргүй болох, үндэсний валютын гадаад валюттай харьцах ханш болон үнэт цаас зэрэг санхүүгийн хөрөнгийн нэрлэсэн үнэ хүчтэй унах зэрэг нь банк, санхүүгийн хямралыг бий болгодог. 1997 онд Азийн орнуудад гадаад валютын хямрал тохиолдсон бол 2008 онд өрнөдийн орнуудад санхүүгийн хүчтэй хямрал болсон.

Бүтцийн хямрал бол нийт эдийн засгийн тэнцвэр алдагдсанаас биш, харин түүний нэг эсвэл хоёр салбарт тэнцвэр алдагдсанаас үүссэн хямрал юм. Гэхдээ бүтцийн хямрал нийт эдийн засагт нөлөөлдөг уршигтай. Иймд бүтцийн хямралыг даамжруулалгүй зохицуулах шаардлагатай байдаг.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.