Форвард зах зээл
зах зээл

Форвард гэрээ гэдэг нь тодорхой нэр төрлийн бараа, үйлчилгээний тоо хэмжээ, үнийг ирээдүйд худалдах буюу худалдан авахаар тохиролцсон хоёр талын гэрээ юм. Форвард зах зээл нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн үнийг тогтворгүй байдлаас зайлсхийх хүсэл эрмэлзэлтэй хамт үүсэж хөгжиж иржээ. XVIII зууны эцсээр Ливерпүүлийн барааны зах зээл дээр далайн чанадаас ачигдан хараахан ирээгүй байгаа бараа таваар дээр үнэ, чанар, тоо хэмжээний гэрээ хэлцэл хийдэг байжээ. Бараа хүрэлцэн ирэхэд гэрээ хийсэн хоёр тал гэрээнд тусгагдсан зүйлүүдийг шалган авч төлбөрөө хийсний дараа гэрээ дуусгавар болно.

Орчин үед форвард зах зээл дээр гол төлөв валютын ханшны үйл ажиллагаа олон улсын хэмжээнд худалдаалагддаг буудай, кофе, бензин гэх мэт таваарын арилжаа хийгдэж байна. Тус гэрээ нь дараах хоёр боломжийг олгодог:

  1. Түүхий эдийн үнэ өснө гэж үзэж байгаа бол тухайн ханшаар худалдаж аваад үйлдвэрлэл эхлэх хугацаа болтол хадгалах боломжтой. Энэ нь хадгалалтын зардал, алдагдсан боломжийн зардал гарах сул талтай.
  2. Форвард зах зээл оршин байгаа тохиолдолд үйлдвэрлэгч форвард зах зээл дээрээ түүхий эдээ худалдан авах боломжтой.

Форвардын гэрээ нь зохион байгуулагдсан зах зээл дээр арилжаалагддаггүй, гол төлөв мэдээлэл технологийн харилцаагаар тохиролцож хийгддэг онцлогтой байна.

0.00%
зах зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.