ДНБ-ийг хэмжих арга
эдийн засаг, мэдлэг

ДНБ-ийг хэмжих хэд хэдэн үндсэн арга бий. Үүний нэг нь хэрэглэсэн бараа, үйлчилгээний нийлбэрээр хэмжих, нөгөө нь цалин ба зардлын нийлбэрээр хэмжих арга юм.

  1. Бараа, бүтээгдэхүүний хэрэглээгээр тооцох арга (flow-of-product approach). Хүмүүс, айл өрх жилд олон төрлийн бараа, үйлчилгээ хэрэглэдэг бөгөөд эдгээр бүх эцсийн хэрэглээний бараа, үйлчилгээ тус бүрийг зах зээлийн үнээр үржүүлж, тэдгээрийн нийлбэрээр ДНБ-ний хэмжээг тодорхойлно. Зах зээлийн үнэ нь тухайн бараа, үйлчилгээний эдийн засгийн өртөг зардал болоод хэрэглэгчийн ханамжийг бодитой илэрхийлдэг учир уг үнийг ДНБ- ийг тодорхойлоход ашигладаг байна. Монгол Улсын статистикт уг аргыг эцсийн ашиглалтын арга гэж нэрлэжээ.
  2. Цалин ба зардлаар хэмжих арга (earning or cost approach). Бизнес эрхлэхэд гарсан нийт зардлыг нэмэх замаар ДНБ-ий хэмжээг тодорхойлж болно. Жишээ нь, бизнес эрхлэхэд ашигласан газрын төлөө рент, капиталын төлөө ашиг, хөдөлмөрийн төлөө цалин төлдөг билээ. Эдгээр бүх зардлын нийлбэрийг тооцох замаар ДНБ-ийг тодорхойлно. Монгол Улсын статистикт уг аргыг хуваарилалтын арга гэж нэрлэжээ. Энэ хоёр аргын алинаар нь ч бодсон ДНБ-ий хэмжээ ижил гарна.
20.65%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.