Гадаад төлбөрийн тэнцэл
эдийн засаг, бүтэц, зөвлөмж

Тухайн улс орон бусад улс оронтой хийсэн эдийн засгийн арилжаа, солилцооны тухай үе үе гаргадаг тэнцлийг гадаад төлбөрийн тэнцэл гэнэ. Уг Тэнцэл нь урсгал тэнцэл (current account) болон хөрөнгө, санхүүгийн тэнцэл (capital account) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Төлбөрийн тэнцлийн Нягтлан бодох бүртгэл дараах журмаар явагдана. Үүнд, гадаад худалдаанаас тухайн улс гадаад валют олсон бол түүнийг кредит (credit) гэсэн баганад бичиж нэмэх тэмдгээр тэмдэглэнэ.

Харин тухайн улс гадаад худалдаанд гадаад валют зарцуулсан бол үүнийг дебет (debit) гэсэн баганад бичиж, хасах тэмдгээр илэрхийлдэг. Ер нь экспорт - кредит, импорт - дебет гэж бүртгэгдэнэ. Улс орны нийт бараа, үйлчилгээний экспорт ба импортын ялгааг нэгтгэн дүгнэсэн тайланг урсгал тэнцэл гэнэ. Энэ нь үндэсний нийт бүтээгдэхүүний тооцоон дахь цэвэр экспорттой бараг адил юм.

Урсгал тэнцэл нь хүнс, хувцас, машин техник зэрэг биет бараа, бүтээгдэхүүний арилжааны тэнцлээс гадна биет бус буюу "үл үзэгдэх" (invisibles) арилжаа буюу үйлчилгээний орлого, зарлага, хөрөнгө оруулалтын орлого зэргийн тэнцлийг агуулдаг.

Үйлчилгээ гэдэгт санхүүгийн үйлчилгээ, усан тээврийн үйлчилгээ, гадаадад аялах жуулчлах зэрэг орно. Урсгал тэнцэл алдагдалтай гарвал түүнийг нөхөхийн тулд тухайн улс гадаад валютын нөөцөөсөө гаргана, эсвэл гадаадаас мөнгө хөрөнгө зээлнэ. Үүний үр дүнд төлбөрийн нийт тэнцэл 0-тэй тэнцдэг.

Иргэд болон Засгийн газар нь гадаадын иргэн ба Засгийн газраас зээл авах, эсвэл өгөхийг капиталын хөдөлгөөн (capital movements) гэх ба үүнийг хөрөнгө, санхүүгийн тэнцэл харуулдаг. Төлбөрийн тэнцлийн гурав дахь хэсэг нь статистикийн зөрүү (statistical discrepancy)-г харуулна. Өөрөөр хэлбэл, статистик бүртгэлд ороогүй бараа, үйлчилгээ, санхүүгийн урсгалыг энэ хэсэгт тусгадаг.

Гадаад төлбөрийн тэнцлийг тэнцвэржүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгө, санхүүгийн хөдөлгөөн хийхийг албан ёсны тооцоо (official settlements) гэнэ. Валютын ханшийн өөрчлөлт нь гадаад төлбөрийн тэнцлийн илүүдэл ба алдагдлыг арилгах гол хөшүүрэг болдог.

0.00%
эдийн засаг
бүтэц
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.