Гадаад худалдаа ба түүний эдийн засгийн хүчин зүйлс
гадаад худалдаа, эдийн засаг, хүчин зүйл

Гадаад худалдаа нь улс орны дотоод дахь худалдаанаас дараах зүйлээр ялгагддаг.

  • Гадаад худалдаа нь худалдааны орон зай, боломжийг өргөтгөнө. Хэрэв хүмүүс зөвхөн өөрийн улсад үйлдвэрлэсэн зүйлийг хэрэглэдэг байсан бол материалын болоод оюун санааны хувьд дутмаг, ядуу байх байсан. Жишээ нь, Монгол Улс гадаад худалдаа хийдэггүй байсан бол орчин үеийн олон нэр төрлийн бараа, үйлчилгээ хэрэглэх боломжгүй билээ.
  • Гадаад худалдаа нь бие даасан, тусгаар тогтносон улс орнуудын хооронд хил дамнаж явагддагаараа онцлогтой. Ийм учир зарим үед гаалийн өндөр татвар, бараа оруулах, гаргах тооны хязгаар, квот гэх мэт саад тотгор учирдаг.
  • Улс орнууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгттэй байдаг. Гадаад худалдаа хийхдээ нэг орны мөнгийг нөгөө улсын мөнгөтэй харьцуулах, өөрөөр хэлбэл, валютын ханш тодорхойлох шаардлага гардаг.

Гадаад худалдаа нь дараах эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалдаг:

  • Улс орнуудын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж харилцан адилгүй байдаг. Зарим орон нефть, байгалийн хийн баялагтай, түүнийгээ олборлож экспортолдог байхад зарим улс мал сүрэг ихтэй, мах, сүү, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүн боловсруулж арилждаг.
  • Тухайн улсад аль нэг бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэсний үр дүнд нэгж бүтээгдэхүүний дундаж өртөг буурдаг. Үүнийг цар хэмжээний хэмнэлт (economy of scale) гэдэг. Тухайн орон аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг голлох эсвэл дагнаснаар түүнийг олноор, хямд зардлаар хийдэг болох бөгөөд цар хэмжээний энэ хэмнэлт нь уг бүтээгдэхүүнээр бусад орноос давуутай болгодог. Бусад орнууд ч уг бүтээгдэхүүнийг өөрсдөө хийснээс түүний үйлдвэрлэлээр тэргүүлдэг орноос худалдаж авах нь хямд гэдгийг тооцно. Жишээ нь, Япон улсад электрон барааны үйлдвэрлэл ихэд хөгжсөн бол нисэх онгоц үйлдвэрлэх талаар АНУ дэлхийд тэргүүлж байна. Өөр бусад орон эдгээр бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Япон, Америктай өрсөлдөхөд хэцүү. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн технологийн өндөр түвшин, найдвартай байдлыг шаардахаас гадна өртөг зардал нь харьцангуй хямд байх ёстой. Иймд тухайн улс гадаад худалдаа амжилттай эрхлэхийн тулд экспортын аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дагнаж, түүний технологийн түвшин, чанар, өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлж байх шаардлагатай.
  • Гадаад худалдаа нь хүн амын хэрэглээний онцлог, дур сонирхлын ялгаанаас хамаарна. Жишээ нь, Солонгос, Хятад хоёр загас болон мах үйлдвэрлэх нөхцөлөөр ойролцоо боловч солонгосчууд маханд, хятадууд загасанд илүү дуртай бол мах, загасыг харилцан арилжаална. Үүнээс аль аль нь ашиг олно.
0.00%
гадаад худалдаа
эдийн засаг
хүчин зүйл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.