Гадаад худалдааны нийт эргэлт
Гадаад худалдаа, эргэлт, экспорт, импорт

Экспорт, импортын нийлбэрээр гадаад худалдааны нийт эргэлтийг тодорхойлно. Гаалийн ерөнхий газрын статистикийн мэдээнд үндэслэн энэ үзүүлэлтийг тооцох ба Гадаад худалдааны үнийн индексийг гадаад худалдааны үйл ажиллагаа, үр ашиг, нөхцөлийг бодитой үнэлж дүгнэх, Үндэсний тооцооны системийн зарим үзүүлэлтийг тооцоход ашиглана. Түүнчлэн дэлхийн худалдааны байгууллагаас боловсруулсан "Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем"-ийн ангиллын дагуу барааны бүлэг, нэр төрлийг тогтоодог. Гадаад худалдааны гаалийн статистик нь улс орны материаллаг нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн нутаг дэвсгэрт орж байгаа (импорт), мөн тус нөөцөөс хасагдан эдийн засгийн нутаг дэвсгэрээс гарч байгаа (экспорт) бүх төрлийн барааг бүртгэн мэдээлж байна. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлж байгаа (транзит) болон түр хугацаагаар оруулж, буцаан гаргаж байгаа (дотоодод болон хилийн чанадад боловсруулалт хийх бараанаас  бусад) бараа улс орны материаллаг нөөцийн хэмжээнд нөлөөлдөггүй тул эдгээрийг гадаад худалдааны эргэлтэд оруулж бүртгэдэггүй. Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь гаалийн мэдүүлэг бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн эцсийн өдрөөр экспорт, импортыг бүртгэж, статистикийн албан ёсны мэдээлэлд тусгана. Экспорт, импортын барааны үнийн дүнг америк долларт шилжүүлэхэд гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрийн Монгол банкны валютын Ханшийг мөрдөнө.

0.00%
Гадаад худалдаа
эргэлт
экспорт
импорт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.