Aз жаргалын индекс
эдийн засаг
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдвэрийн сүлжээ хэмээх байгууллага дэлхийн аз жаргалын илтгэлийг 2012 оноос эхлэн жил бүр гаргаж, дэлхийн улс орнуудыг байр эзлүүлэн жагсааж байна. Уг илтгэлийг гаргахдаа аз жаргалын индексийг дараах үзүүлэлтүүдээр тооцдог ажээ. Үүнд:
  1. нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн;
  2. нийгмийн баталгаа, дэмжлэг;
  3. дундаж наслалт;
  4. амьдралын сонголт хийх эрх чөлөө;
  5. өгөөмөр байдал;
  6. авлигад хандах хандлага зэрэг үзүүлэлтийг жигнэн ашиглаж, 0-10 гэсэн дүнгээр үнэлдэг ажээ. 

Эндээс харахад амьдралын чанар гэдэг ойлголт зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр биш эрх чөлөө, сайн засаглал, нийгмийн аюулгүй байдал зэрэг нийгмийн ойлголтуудаар хэмжигдэх болжээ.

2019 оны дэлхийн аз жаргалын индексийг тооцож гаргахад Финланд улс тэргүүлж, Дани, Норвег, Исланд, Нидерланд улсууд удаалжээ. Монгол Улсын аз жаргалын индекс 2013-2020 онд дунджаар 5.06 байсан бол 2020 онд 5.46 болж өсжээ.

 
0.00%
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.