дотоод хяналт, аудит, хөрөнгө

Хөрөнгөнд хяналт тавих, зүй бус алдагдлаас хамгаалах, бүртгэлийн алдааг багасгаж, тоо мэдээний үнэн зөв найдвартай байдлыг шалгах, үйл ажиллагааны үр ашгийг урамшуулах, удирдлагын бодлого мөрдөгдөж байгааг тогтоох зэрэг ажиллагаандаа бизнесийн байгууллагын ашигладаг бүх арга хэмжээ, арга хэрэгсэл, төлөвлөгөөг хэлнэ. Дотоод хяналт нь бүртгэл, санхүүгийн хэлтсүүдээс гадна өргөн хүрээг хамардаг. Бүртгэлийн хяналт нь хөрөнгийн хадгалалт, хамгаалалт болон санхүүгийн баримтуудын үнэн зөв байдлыг хамарна. Бүртгэлийн хяналт, түүнчлэн хөрөнгийн хариуцлага тооцох, хөрөнгөнд хүрэх зөвшөөрлийг зохих ёcoop олгох, бүртгэгдсэн хөрөнгийг байгаа хөрөнгөтэй тогтмол тулган шалгах ажиллагааг багтаана. Захиргааны буюу удирдлагын хяналт нь үйл ажиллагааны үр ашиг, удирдлагын бодлогыг дагаж мөрдөх, удирдлага ажил гүйлгээнд зөвшөөрөл олгох зэрэг ажиллагааг хамарна. Үүний жишээ нь чанарын хяналт, ажиллагчийн ажлын бүтээлийн илтгэл зэрэг юм. Буртгэлийн хяналтанд хамаардаг зарим горим болон баримт бүртгэлүүдийг захиргааны хяналтын зорилгоор бас ашиглаж болдог тул бүртгэлийн ба захиргааны хяналт нь харилцан холбоотой. Дотоод хяналтыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь дотоод аудитын үйл ажиллагаа юм. Гадаад аудитор тухайн нөхцөлд хийх аудитын цар хүрээг тодорхойлохын тулд дотоод хяналтын системд үнэлэлт өгдөг.

0.00%
дотоод хяналт
аудит
хөрөнгө
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.