Дотоод хяналтын үнэлгээ
дотоод хяналт

Компанийн дотоод хяналтын системийг судалж үнэлгээ өгөх ажиллагаа. Энэ ч аудитын гүйцэтгэх ёстой үйл ажиллагаа болон бусад алхмуудын цар хүрээг тодорхойлоход тусалдаг. Аудиторын үнэлгээ нь дотоод хяналтын шинж чанар, хяналт нь алдаа гажуудлыг хамгийн бага болгох шаардлага хангасан болон үр ашигтай ажиллаж байгаа эсэхэд төвлөрдөг. Үнэлгээгээр:

  1. түншийн хяналтын горимыг магадлан үзэж, түүний үр ашгийг тогтоох;
  2. аудитор юунд тулгуурлах вэ гэдгийг тодорхойлох;
  3. аудитын ямар горимыг хумих эсвэл өргөжүүлэхийг шийдэх;
  4. түншийн дотоод хяналтаа сайжруулах арга замыг зөвлөх зэрэг асуудлыг шийднэ.

Түншийн дотоод хяналтыг үнэлэх- дээ дотоод шалгалт, ажил үүргийн хуваарилалт, хүний нөөцийн чанар, бүртгэлийн системийн шинж чанар, дотоодын аудитын үр өгөөж зэргийг харгалзаж үзнэ.

0.00%
дотоод хяналт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.