Олон улсын лизинг
олон улс, лизинг

Лизингийн компаниас гадаадын хуулийн этгээдэд материалын үнэт зүйлсийг тодорхой хугацаагаар түрээсээр олгох ажиллагааг олон улсын лизинг гэнэ. Энэ нь улс хоорондын бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Олон улсын лизингийн гол объект нь тоног төхөөрөмж юм.

Олон улсын лизингийг экспортын лизинг, импортын лизинг, транзит лизинг гэж ангилна. 

  • Тоног төхөөрөмжийг импортын гэрээний үндсэн дээр түрээслэгч оронд гаргах ажиллагааг импортын лизинг гэнэ.
  • Янз бүрийн оронд оршин суух хуулийн этгээдүүд лизингийн гэрээ байгуулахыг транзит лизинг гэнэ.

Лизингийн компаниудыг үйлчилгээний ба санхүүгийн гэж ангилна. Лизингийн үйлчилгээний компаниуд түрээслүүлсэн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг давхар хариуцдаг бол лизингийн санхүүгийн компаниуд даатгал, татварын тооцоо, эрсдэл зэргийг хариуцдаг.

Олон улсын лизинг нь тухайн улсад тогтоосон татварын таатай дэглэмийг ашиглах боломжийг олгодог бөгөөд энэ нь тухайн улсаас (түрээслүүлэгч - түрээслэгч) улсаас татварын хөнгөлөлтийг экспортлох хэлбэр юм.

Дэлхийн туршлагад дүн шинжилгээ хийж үзэхэд Европ дахь лизинг нь олон улс орны эдийн засгийг хөгжүүлэх, тогтворжуулах салшгүй хэсэг болсон гэж хэлж болно. Тэдгээрийн лизингийн хэмжээ нь машин, тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэрлэлд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс хамаагүй өндөр түвшинд хүрч байна.

0.00%
олон улс
лизинг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.