Мэдээллийн эдийн засаг
эдийн засаг, мэдээлэл, технологи, Information, economy

Мэдээллийн технологи, инженерчлэл, автоматжуулалт, инновацын хөгжилд суурилсан орчин үеийн эдийн засгийг мэдээллийн эдийн засаг гэнэ. Мэдээллийн эдийн засаг нь дараах үе шатыг дамжин хөгждөг.

Үүнд:

  • Үйлдвэрлэлд мэдээллийн технологи нэвтэрч эхлэх;
  • Мэдээллийн технологи өргөн хүрээгээр нэвтэрч, стандартчилагдсан систем давамгайлах;
  • Мэдээлэл үйлдвэрлэл ба мэдээллийн технологийн салбарт бүтээмж дээшлэх;
  • Мэдээлэл ба мэдлэгийн үйлдвэрлэл давамгайлах.

Мэдээллийн эдийн засгийн систем нь харилцан нэг утгатай байх, тасралтгүй байх, хариу үйлдэл хийх гэсэн функцууд дээр үндэслэгдсэн аж ахуйн үйл ажиллагааны систем юм. Үүний жишээ бол Visa card, Master card, Интернэт худалдаа зэрэг юм. Уг систем нь интернэт зэрэг теле мэдээллийн сүлжээнд тулгуурлаж байна. Мэдээллийн эдийн засгийн систем нь:

  • Бүрдүүлж буй элементүүдийн онцлогоор;
  • Тэдгээрийн тоогоор;
  • Бүтцээр, өөрөөр хэлбэл, элементүүдийг нэгтгэж буй холбоосын шинжээр илэрхийлэгдэнэ.

Элемент гэдэг нь аж ахуйн үйл ажиллагааны субъекттэй холбоотой, түүний тодорхой шинжийг илэрхийлж буй цахим нэгж юм. Мэдээллийн эдийн засгийн систем нь бодит эдийн засгийн системтэй харилцан уялдаатай бөгөөд түүний баримт, үйл явцыг тодорхой бүтцийн дагуу илэрхийлнэ.

0.00%
эдийн засаг
мэдээлэл
технологи
Information
economy
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.