Мэдээллийн систем
мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийг цуглуулах, хадгалах, эрж хайх, боловсруулах систем ба түүнийг ажиллуулах, мэдээллийг тараах хүн хүч, техник технологи, санхүүгийн нөөцийг мэдээллийн систем гэнэ. Уг системийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэгт тоо баримт, техникийн болон программ хангамж багтана. Мэдээллийн систем нь холбогдох хүмүүст холбогдох мэдээллийг цаг тухайд нь түгээж хүргэх, өөрөөр хэлбэл, тодорхой салбарын хүрээнд тодорхой мэдээллийн хэрэгцээг хангахад зориулагдана. Мэдээллийн системийн үйлчлэлийн үр дун нь баримт бичиг, мэдээллийн сан, үйлчилгээ зэрэг мэдээллийн бүтээгдэхүүн юм.

Мэдээллийн системийг хуваарилах зохион байгуулалтын хувьд нэг компьютерын ба хэд хэдэн компьютерын буюу хуваарилагдсан гэж ялгадаг. Хуваарилагдсан системийг мэдээллийн сан хаана байрлаж байгаагаар нь файл сервертэй баклиент сервертэй гэж ангилна. Мэдээллийг боловсруулах шинжээр нь мэдээлэл-лавлагааны буюу мэдээлэл хайлтын систем ба мэдээлэл боловсруулах систем гэж ялгана. Мэдээлэл боловсруулах системд мэдээлэл нарийн алгоритмын тусламжтай боловсруулагддаг бөгөөд энэ нь удирдлагын автоматжуулсан системд суурилна. Мэдээллийн системийг хэрх салбарынх нь онцлогоор эдийн засгийн мэдээллийн систем, анагаах ухааны мэдээллийн систем, газар зүйн мэдээллийн систем гэх мэтээр ангилна. Мэдээллийн системийг гүйцэтгэх үүргийн хүрээгээр нь нэг хүний, бүлгийн болон компанийн гэж хуваадаг. Компанийн мэдээллийн систем нь тухайн үйлдвэрийн бизнесийн бухий л үйл ажиллагааны мэдээллийг автоматжуулан харилцан уялдаатай, ил тод болгодог.

0.00%
мэдээллийн систем
мэдээллийн аюулгүй байдал
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.