Жинлэсэн дундаж хугацаа
эдийн засаг, мэдлэг

Энэ нь хүүгийн орлого оруулдаг актив, мөн хүүгийн зарлага гаргадаг пассивын үргэлжлэх хугацаа, хүүгийн өөрчлөлтөд хэр зэрэг мэдрэг байгааг харуулдаг эрсдэлийг хэмжих арга юм. Бондын үнийн мэдрэмж нь хүүгийн хэмжээг өөрчлөх ба бондын хүүгийн хэмжээний эрсдэлийн хэмжигдэхүүн болж байдаг. Бондын хүүгийн хэмжээний эрсдэлд:

  1. бондын хүчин төгөлдөр байх хугацааны бүх өгөөж;
  2. бондын хүчин төгөлдөр байх хугацаа;
  3. бондын хүүгийн хэмжээ зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.

Эдгээр гурван хүчин зүйлийн нэгдэл нь бондын жинлэсэн дундаж хугацаагаар тодорхойлогдоно. Хөрөнгө оруулагч нар жинлэсэн дундаж хугацааг тооцох ач холбогдлыг өндөрт тавьдаг. Жинлэсэн дундаж хугацаа нь бондын үндсэн ба хүүгийн төлбөр төлөгдөж дуусах хугацаа юм. Жинлэсэн дундаж хугацаа нь дараах онцлогтой. Үүнд:

  1. Хүүгүй бондын жинлэсэн дундаж хугацаа нь бондын хугацаатай тэнцүү байна.
  2. Бондын хүү буюу купон өндөр байх тусам жинлэсэн дундаж хугацаа богино байна.
  3. Бондын өгөөж өндөр байх тусам жинлэсэн дундаж хугацаа богино байна.
0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.