хамтын ажиллагаа, эдийн засаг, зөвлөмж

JICA: Japan International Cooperation Agency

Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хоёр талт хамтын ажиллагааг голчлон хэрэгжүүлдэг хөгжлийн байгууллага бөгөөд техникийн хамтын ажиллагаа, иений хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг дэлхийн олон улс орон, бүс нутагт явуулж байна.

ЖАЙКА нь Ази, Африк, Өмнөд Америк, Австрали, Ойрх Дорнод, Зүүн Европын 155 оронд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлдэг. ЖАЙКА- ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлөгчийн газар бөгөөд 1997 онд байгуулагдсан. Төлөөлөгчийн газар нь тухайн орны газар нутагт байрлан ажилладаг бөгөөд тухайн орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай харилцан санал солилцсоны эцэст хэрэгжүүлэх тодорхой төслийн саналыг боловсруулах хэлбэрээр ажиллана. Үүнээс гадна төслийн үр дүн болон ач холбогдлыг дээшлүүлэх үүднээс тухайн орны Засгийн газар, бусад олон улсын байгууллагууд болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг баримталдаг.

Япон Улсаас Монгол Улсад чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1977 онд тус улсын буцалтгүй тусламжаар Говь комбинатыг барьж байгуулснаар эхэлсэн билээ. Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа хамтын ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэлх техникийн хамтын ажиллагаа, иений хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн нийт дүн 285.1 тэрбум иенд хүрээд байна. Мөн 1992 оноос хойш 660 гаруй сайн дурын гишүүнийг Монголд томилж, Монголоос 4300 гаруй төрийн албан хаагчийг Япон Улсад сургалтад хамруулах зэргээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Япон Улс нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын тэргүүлэгч хандивлагч орон байсаар ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд ЖАЙКА байгууллага гол үүргийг гүйцэтгэж байна.

ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагаа Япон Улсын технологи, мэдлэг, туршлагад тулгуурлаж, хөгжлийн гол түлхүүр болсон хүний нөөцийг хөгжүүлэх, тогтолцоог бий болгохыг дэмждэг. Японоос мэргэжилтэн илгээж, тус улсад янз бүрийн шатны сургалтад хамруулдаг Техникийн хамтын ажиллагааны төсөл, Тогтвортой хөгжлийн шинжлэх ухаан, технологи судалгааны түншлэл (SATREPS) зэрэг хамтын ажиллагааны төрлүүд байна. Жишээ нь, "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл", "Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах төсөл” гэх мэт төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

0.00%
хамтын ажиллагаа
эдийн засаг
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.