эдийн засаг, мэдлэг

Хомсдол ба үр ашиг бол эдийн засгийн ухааны хос ойлголт юм. Хүний хэрэгцээт бараа, эд зүйлс хомс, хязгаарлагдмал тоотой байдаг. Иймд тэр хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулж байж хүн хэрэгцээгээ ямар нэг хэмжээгээр хангаж чадна. Хүмүүсийн хүсэл, хэрэгцээ нь түүнийг хангаж чадахуйц нөөцөөс давсан нөхцөл байдлыг хомсдол гэнэ. Ийм нөхцөлд хүн хангаж болох хүсэл, хэрэгцээ ба хангаж болохгүй хүсэл, хэрэгцээ хоёрын хооронд сонголт хийх шаардлагатай тулгарна. Хэрэв эд бараа хязгааргүй их, ямар ч хомсдолгүй байсан бол хүмүүс цалин орлогоо хуваарилах гэж зовохгүй, аж ахуйн нэгж зардлаа хямдруулах гэж хичээхгүй, төр засаг татвар цуглуулж, төсвөөр дахин хуваарилах гэж ажиллахгүй байх байсан, тэгэхээр эдийн засгийн ухаан ч хэрэггүй байх байсан. Гэтэл бодит байдал дээр хүний хэрэгцээт бараа ямагт хязгаарлагдмал, хомс байдаг.

20.65%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.