Лизинг нь зээлээр олгох гэсэн утгатай англи үг. Хувь хүн, хуулийн этгээд гэрээний үндсэн дээр тодорхой хугацаагаар, зохих нөхцөлтэйгөөр төлбөр төлж, тухайн эд хөрөнгийг олж авах, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төрөл юм. Лизингийн обьект нь үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж, машин, Тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байж болно. Лизингийн тухай санаа болон харилцаа нь эрт дээр үеийн түүхтэй гэж түүхч, эдийн засагч нар тэмдэглэдэг. Тухайлбал, манай эриний өмнөх 350 оны үед Аристотель "Эзэмших эрхгүйгээр баялгийг ашиглаж болно" гэж өөрийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Энэ нь эзэмшилд байгаа эд хөрөнгөөс тодорхой хэмжээний ашиг орлого олох, өөрөөр хэлбэл, тухайн баялаг нь эзэндээ үр шимээ өгч байгаа тохиолдолд жинхэнэ мөн чанар нь илэрнэ гэсэн үг юм.
Лизинг эзэмшигч бол лизингийн объектыг бүрэн өмчлөгч мөн. Түүнийг ашиглах явцад тоног төхөөрөмжийг шинэчлэх нөхцөлийн талаар лизинг хүлээн авагчаас гаргасан саналыг тэр хүлээн зөвшөөрч болно. Лизинг хүлээн авагч гэрээний үйлчлэх хугацаанд лизингийн зүйлийг ашиглах онцгой эрхтэй байдаг. Лизинг гэдэг нь гол утгаараа дуусаагүй хэлцэл, объектууд нь хоёр түншийн тайлан тэнцэлд тооцогддоггүй байна. Лизинг нь хүлээн авагчийн хувьд лизингээрх зардал гэдэг нь эд хөрөнгийн элэгдэл, хорогдол, мөнгөний зах зээл дээрх лизинг эзэмшигчийн татсан хөрөнгийн нөхөн олгох өртөг, хүүгийн хувийг багтаасан түрээсийн төлбөр хэмээн ойлгож болно.
Орчин үеийн олон улсын лизингийн үйл ажиллагааг:
текст!