Зээлжих зэрэглэл
эдийн засаг, зээл

Засаглал, эдийн засаг, төсөв, санхүүгийн үзүүлэлтүүдийг нэгтгэн судалсны үндсэн дээр улс орон, байгууллага, тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт зээлжих зэрэглэлийг тогтоодог. Одоогоор дэлхийд Standard and Poor's, Fitch, Moody's гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаа явуулж байна. Зээлжих зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийх, зээлийн хүүг бага тогтоох давуу талтай. Харин бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүүг өндөр тогтоохын зэрэгцээ түүнд хөрөнгө оруулагчийн итгэх итгэл бага байдаг. Улсын зэрэглэл өндөр байх нь чухал. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк, даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй. Зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллага нь хөрөнгө оруулалтын зэрэглэл, түүний үзүүлэлтүүдийг доорх байдлаар тогтоожээ.

Үзүүлэлт S&P болон Fitch Moody's
Хөрөнгө оруулалтын зэрэглэл AAA Санхүүгийн хариуцлага хамгийн өндөр. AAA Санхүүгийн чадамж хамгийн өндөр, эрсдэл бага.
AA Санхүүгийн хариуцлага өндөр. Aa1, Aa2, Aa3 Санхүүгийн чадамж өндөр, эрсдэл бага.
A Санхүүгийн хариуцлага өндөр, гэвч эдийн засгийн нөхцөл байдал заримдаа өртөмтгий, өөрчлөмтгий. A1, A2, A3 Дундаас дээш үнэлгээтэй, эрсдэл бага.
BBB Санхүүгийн хариуцлага сайн, эдийн засгийн нөхцөл өртөмтгий. Baa1. Baa2, Baa3 Дунд үнэлгээтэй, эрсдэл дунд зэрэг.
Хөрөнгө оруулалтын эрсдэлтэй зэрэглэл BB Богино хугацаанд санхүүгийн байдал тогтвортой ч эдийн засаг, санхүүгийн байдал урт хугацааны тогтворгүй. Ba1, Ba2, Ba3 Нөхцөл өөрчлөмтий, эрсдэл анхаарууштай.
B Бизнес, санхүү, эдийн засаг эмзэг. B1, B2, B3 Эрсдэл өндөр.
CCC Бизнес, санхүү, эдийн засаг туйлын эмзэг. Caa1, Caa2, Caa3 Санхүүгийн чадамж муу, эрсдэл тун өндөр.
CC Өндөр эрсдэлтэй, санхүүгийн чадамжгүй болоход ойрхон. Ca Санхүүгийн чадамжгүй болход ойрхон, сэргэх магадлал бага.
C Одоогоор санхүүгийн чадамжгүй, сэргэх магадлал бага. C Санхүүгийн чадамж туйлын муу, сэргэх магадлал туйлын бага.
D Санхүүгийн чадамжгүй.

ААА нь хамгийн сайн, эрсдэл багатай гэсэн үнэлгээ бол D нь хамгийн их эрсдэлтэй, зээлээ эргэн төлөх чадваргүй гэсэн үнэлгээ юм.

0.00%
эдийн засаг
зээл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.