Мэдлэгийн эдийн засаг
эдийн засаг, мэдлэг

Энэхүү ойлголтыг 1969 онд хэвлэгдсэн П.Друкерын "Аажим хувьслын завсарлагын эрин үе" хэмээх бүтээлтэй холбон авч үздэг бөгөөд уг бүтээлд шинэ мэдлэг нь эдийн засгийн гол нөөц болж байгааг анх цохон тэмдэглэжээ. Бараа, үйлчилгээг нэмэгдүүлж, чанартай болгохын тулд шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэгийг түлхүү ашигладаг салбар, үйлдвэрлэлийг мэдлэгийн эдийн засаг гэж нэрлэх болжээ. Ийм эдийн засагт өндөр мэргэжил, мэргэшил, мэдлэг шаардагддаг тул бусад салбартай харьцуулахад энд өндөр мэргэжил, мэргэшлийн ажиллах хүчний эзлэх хувийн жин илүү байдгаараа онцлогтой. Тухайлбал, АНУ-ын Цахиурын хөндий, Германы Мюнхен дэх Сансрын болон автомашины инженерийн төв, Өмнөд Солонгос дахь электроник, цахим технологийн үйлдвэрлэл зэрэг нь мэдлэгийн эдийн засгийн тодорхой жишээ юм.

Түүнчлэн мэдлэгийн эдийн засгийг инновацын эдийн засаг, аж үйлдвэржилтийн дараах үеийн эдийн засаг гэх мэтээр бас тодорхойлж байна. Мэдлэгийн эдийн засаг нь дараах үндсэн шинжүүдээр ялгагдана. Үүнд:

  • Мэдлэг үйлдвэрлэлийн нэг чухал хүчин зүйл болно.
  • Шинэ мэдлэг бий болж, энэ нь үйлдвэрлэлийн тусгай шинэ салбар болон хөгжиж байна.
  • Кодчилсон мэдлэг эдийн засгийн хөгжлийн гол бүтээгдэхүүн хэсэг болно. Кодчилсон мэдлэг гэдэг нь нарийн бүтэц бүхий хавсрага мэдлэг бөгөөд үйлдвэрлэлийн тодорхой салбарт шууд хэрэглэх боломжтой юм.
  • Мэдлэгийг хөгжүүлэх бааз суурь нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил юм.

Мэдлэгийн эдийн засаг нь дараах онцлогтой:

  • Нөөц хязгаарлагдмал биш. Мэдлэг шавхагдана гэж байхгүй, харин улам тэлж, гүнзгийрч байдаг.
  • Үйлдвэрлэлийн орон зайн асуудал үгүй болно. Мэдлэгийн эдийн засгийг цахим сүлжээ, цахим орчинд хөгжүүлж болно.
  • Мэдлэгийн эдийн засаг санхүүгийн хямралын үед тогтвортой байж чадна.

Хиймэл оюун ухаанд тулгуурласан дижитал эдийн засаг бүрэлдэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд ухаалаг робот, техник, технологи өргөн нэвтрэх, генетик, нано, биотехнологи болон сансрын болон мэдээллийн технологи үсрэнгүй хөгжих, шинэ материал, шинэ эрчим хүч бүтээж ашиглах үйл явц хурдсаж байна. Мэдлэгийн эдийн засаг улам гүнзгийрч, дижитал шилжилтийн үеийн цахим эдийн засаг бүрэлдэн бий болж байна. Мэдлэгийн эдийн засгийн цаашдын хөгжлийн үндэс нь суурь шинжлэх ухааны хөгжил юм.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.