Макро эдийн засгийн арга хэрэгслүүд
макро, эдийн засаг, арга хэрэгсэл

Макро эдийн засгийн  зорилгуудыг хэрэгжүүлэхэд төр засгаас хэрэглэдэг янз бүрийн аргуудыг бодлогын арга хэрэгсэл гэнэ. Энэ нь дараах гурван гол бодлогоос бүрдэнэ. Нэгд, төрийн сангийн бодлого нь татвар ба Засгийн газрын зарлагын талаарх бодлого юм. Засгийн газрын зарлага нь бараа, үйлчилгээний зардал ба мөнгөн шилжүүлэг, төлбөрүүдээс бүрддэг. Засгийн газрын зарлага нь ДНБ- ий нэлээд хэсгийг эзэлдэг учир түүний хэмжээ, түвшинд нөлөө үзүүлнэ. Сангийн бодлогын нэг хэсэг нь татварын бодлого юм. Татвар нь хүмүүсийн орлогыг бууруулж, бараа, үйлчилгээний хэрэглээг багасгадаг. Энэ нь бараа, үйлчилгээний эрэлтийг бууруулж, бодит ДНБ-ийг багасгана. Татвар нь бас үнэ ба эдийн засгийн сонирхолд нөлөөлнө. Жишээ нь, ашгийн татвар өндөр байх тусам хөрөнгө оруулах сонирхол багасна. Энэ нь үйлдвэрлэл буурч, үнэ өсөхөд нөлөөлнө. Хоёрт, мөнгөний бодлого нь тухайн улсын мөнгө, зээл, банкны системийг удирдах бодлого юм. Мөнгө бол арилжаа, солилцооны болон төлбөрийн арга хэрэгсэл юм. Аливаа улсын Төв банк эдийн засагт шаардлагатай мөнгөний хэмжээг зохицуулдаг. Жишээ нь, Төв банк гүйлгээнд гаргах мөнгөний нийлүүлэлтийг багасгаснаар зээлийн хүүгийн хувийг өсгөж, хөрөнгө оруулалтыг бууруулж, улмаар ДНБ-ий хэмжээ ба инфляцыг сааруулна. Хэрэв үйлдвэрлэл, бизнесийн бууралт эхэлбэл Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зээлийн хүүгийн хувийг багасган, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гуравт, цалин ба үнэд хяналт тавих бодлогыг орлогын бодлого гэнэ. Гэвч уг бодлого зах зээлийн дотоод зүй тогтлыг зорчиж, эцсийн дунд эдийн засгийн үр ашигт муугаар нөлөөлдөг. Иймд үнэ ба цалинд хяналт тавих бодлогыг зөвхөн онцгой тохиолдолд л хэрэглэдэг байна.

0.00%
макро
эдийн засаг
арга хэрэгсэл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.