Холимог эдийн засаг
эдийн засаг, зах зээл, зөвлөмж

Зах зээлийн ба захиргаадалтын эдийн засгийн аль алиных нь шинжийг агуулсан эдийн засгийг холимог эдийн засаг гэнэ. Төрийн оролцоо байхгүй, 100 хувь цэвэр зах зээлийн эдийн засагтай нийгэм амьдралд тааралдахгүй. Зах зээл хамгийн өргөн, гүнзгий хөгжсөн орнуудад ч гэсэн тор засаг эдийн засгийг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, тор засгаас эдийн засгийг удирдах, зохицуулах хууль тогтоомжуудыг батлан гаргаж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавина. Төр засаг иргэд, аж ахуйн нэгжээс янз бүрийн татвар, шимтгэл авч, түүгээр төсөв бүрдүүлэн, эмнэлэг, сургууль, цэрэг, цагдаа, шүүх, прокурор, засаг захиргаа зэрэг нийгэм, төрийн байгуулалтыг санхүүжүүлнэ. Төр засаг дэд бүтцийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг багасгах зэрэг улс орны томоохон нийтлэг асуудлыг удирдан шийдвэрлүүлнэ.

Өрсөлдөөнд хувийн өмчийн зэрэгцээ төвлөрсөн зохицуулалт зохих хэмжээгээр оршдог эдийн засгийн тийм систем. Хэдийгээр нөөцүүдийн хуваарилалт нь зах зээлд оролцогч хувь этгээдийн үйлдлээр үнийн механизмын хүрээнд хэрэгждэг ч төр мөнгө-зээлийн бодлого болон төсвийн бодлогоор дамжуулан үйлдвэрлэлийн нийт түвшнийг тогтооход тодорхой үүрэг гүйцэтгэдэг, түүнчлэн татвар ногдуулалт ба нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн тусламжтайгаар орлогын хуваарилалтад зохих нөлөө үзүүлдэг. Зарим тохиолдолд төрийн зүгээс үйлдвэр аж ахуйн газрыг улсын болгох замаар эдийн засгийн тодорхой салбарыг хяналтад байлгахыг оролддог. Хувийн болон төрийн хяналтын ийм холимог хяналт тогтоох оролдлого аж үйлдвэр өндөр хөгжсөн зарим орны зэрэгцээ өмнө нь социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байгаад зах зээл рүү шилжсэн орнуудад байна.

0.00%
эдийн засаг
зах зээл
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.