Санхүүгийн маркетплейс гэж юу вэ? Эсвэл бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг нэг дороос хэрхэн авах вэ?
Санхүүгийн маркетплейс, нэг дор, санхүүгийн үйлчилгээ

Маркетплейс нь олон төрлийн байгууллагын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой цахим зах юм.

Тэгвэл “Санхүүгийн маркетплейс” нь иргэд, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар банк, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани, брокер, дилер, даатгал, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэх боломж бүхий платформ юм.

САНХҮҮГИЙН МАРКЕТПЛЕЙС”-ИЙГ ХЭН ЯМАР НӨХЦӨЛД, АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

Жишээлбэл иргэн Болд нь хуримтлал үүсгэхээр шийдсэн гэж бодъё. Тэрбээр заавал ойр, орчимд байрлаж буй банкны салбар, нэгжүүдээр очих эсвэл тухайн санхүүгийн байгууллага бүрийн сайт, лавлах утсаар холбогдож мэдээлэл авах шаардлагагүйгээр “Санхүүгийн маркетплейс”-ийн санхүүгийн туслахын хайлтын талбарт тохируулга хийж байршуулах дүн, хугацааг сонгоход тохирох бүх саналууд харагдана.

Үүнтэй нэгэн адил “Санхүүгийн маркетплейс”-д  зээл, даатгал, хөрөнгө оруулалт зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний саналуудыг шүүн, харьцуулж өөрт тохирох сонголтыг хийх боломжийг бүрдүүлсэн байдаг.                                             

МАРКЕТПЛЕЙСЭЭР ДАМЖУУЛАН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Та 18-аас дээш настай, Монгол улсын хүчинтэй паспорттой, төрийн үйлчилгээний порталд баталгаажсан бүртгэлтэй бол:  

  1. Санхүүгийн маркетплейсийн веб сайтад зочилно.
  2. Платформд бүртгэлээ үүсгэж, баталгаажуулах: Хэрэв та анх удаа нэвтэрч үйлчилгээ авах гэж байгаа бол бүртгэл үүсгэсний дараа төрийн танилт, нэвтрэлийн системд (ДАН) нэвтрэх шаардлагатай. Үүний дараа таны зөвшөөрлийг үндэслэж мэдээллийн баталгаажуулалт хийгдэнэ.
  3. Баталгаажсан бүртгэл: Та бүртгэлээ баталгаажуулснаар хүссэн бүтээгдэхүүнээ харьцуулан сонгож хүсэлтээ илгээх эрх нээгдэнэ.

САНХҮҮГИЙН МАРКЕТПЛЕЙСИЙН ДАВУУ ТАЛ?

            Шинэ систем нь банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, менежментийн компаниудаас санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах ердийн аргатай харьцуулахад хэд хэдэн давуу талтай.

  • Хялбар сонголт өргөн боломж: Бүхий л банк санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний саналуудыг нэг дор нэгтгэж зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлүүдийг харьцуулахаас гадна та өөрт тохирох параметрийн дагуу шүүж, эрэмбэлж болно. Зарим байгууллагууд маркетплейсд байршуулахад зориулж шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ч гаргадаг.
  • Цагаа хэмнэх:Үйлчлүүлэгч нь бүх Банк, ББСБ, ҮЦК, Даатгалын байгууллагын вэб сайтаар зочлох, салбарт очих, утсаар залгаж мэдээлэл авахын оронд шаардлагатай бүх мэдээллийг нэг дороос авах тул санхүүгийн үйлчилгээг  сонгох үйл явцыг түргэсгээд зогсохгүй богино хугацаанд бодитоор харьцуулан шийдвэр гаргах, хайх, харьцуулах үйл явц 10 дахин хурдассан.
  • Ил тод нөхцөл:Нэр томьёоны тодорхой тайлбар, хэрэглэгчдийн үнэлэмж, ил тод нээлттэй нөхцөл нь өөрт тааламжтай шийдвэр гаргахад тань тусална. Иймд үйлчлүүлэгчид сурталчилгааны урианд бус харин бодит мэдээлэлд тулгуурласан сонголт хийнэ.
  • Уян хатан, оновчтой байдал:  Бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлчлүүлэгч өөрийн хүссэн  хугацаа, хэмжээ болон бусад параметрүүдийг сонгох боломжийг санхүүгийн маркетплейс бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн тодорхой ангиллын иргэдэд, жишээлбэл, оюутнууд эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тааламжтай нөхцөлийг санал болгодог.
  • Зах зээлийн бодит өрсөлдөөн: Тухайн байгууллага үйлчлүүлэгчдээ татахын тулд илүү таатай нөхцөл, урамшуулал санал болгоход түлхэц үзүүлж зах зээлийн бодит өрсөлдөөнийг дэмжинэ. Үүний үр дүнд санхүү, санхүүгийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл боломжууд сайжирч үйлчлүүлэгч та илүү уян хатан, таатай санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
  • Мэдээллийн аюулгүй байдал: Иргэний мэдээлэл бүртгэлтэй платформууд Монгол улсын хуулийн хүрээнд мэдээллийг хамгаалах, системийн ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг хуулиар шаарддаг тул “Маркетплейс” нь санхүүгийн бус гүйлгээний өндөр түвшний аюулгүй байдал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн орчин үеийн шифрлэлтийн технологи, нэмэлт хамгаалалтын системүүдийг нэвтрүүлэх хэрэгцээ үүсдэг байна.

 

72.25%
Санхүүгийн маркетплейс
нэг дор
санхүүгийн үйлчилгээ
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.