мөнгө, банк, санхүү

Мөнгө үүсэхээс өмнө хүмүүс барааг бараагаар сольж арилждаг байсан. Жишээ нь, үр тариаг гутлаар, махыг хувцсаар, цайг хониор гэх мэтчилэн арилжиж байв. Гэвч үйлдвэрлэл, худалдаа өргөжих тусам арилжааны ийм хэлбэр (бартер) явцгүй болж мөнгө хэмээх гүйлгээний хэрэгсэл бий болсон. Хоорондоо арилжигдаж байсан бараануудаас зарим бараа ялгаран гарч бүх барааны эквивалентын үүрэг гүйцэтгэх болсон. Жишээ нь, Монголд ХХ зууны эхэн хүртэл цай, даалимба, данх, тогоо зэрэг хэрэглээний зүйлсийг голчлон хонь, малын арьс, ноосоор худалдан авч байв. Гэвч эдгээр бараа нь гүйлгээнд хэрэглэхэд тохиромж муутай учир бусад оронд алт, мөнгө зэрэг хувааж, жижиглэж болох үнэт металл хэрэглэдэг байв. Улмаар алт, мөнгийг цаасан мөнгөөр орлуулах болсноор мөнгөний хөгжилд их дэвшил гарчээ. Үүнээс үзэхэд мөнгө бол бүх нийтийн эквивалентын үүрэг гүйцэтгэдэг онцгой бараа юм. Мөнгөөр яагаад бусад барааг худалдан авч болдог вэ гэвэл мөнгө өөрөө өртөг буюу үнэтэй юм. Цаасан мөнгөний цаана түүний өртгийн баталгаа байгаа.

Мөнгөний мөн чанар бас түүний үүргүүдээр илэрнэ. Мөнгө бол төлбөрийн хэрэгсэл юм. Түүнчлэн мөнгө худалдаа, арилжааг явуулдаг чухал хэрэгсэл. Хүмүүс мөнгийг төлбөрийн хэрэгсэл хэмээн итгэж авч байвал худалдаа амжилттай явагдана. Мөнгөөр зөвхөн бараа худалдан аваад зогсохгүй бас өр төлж болно. Тэгэхдээ зарим үед мөнгө дээрх үүргүүдээ бүрэн биелүүлж чадахгүй тохиолдол гардаг. Ялангуяа санхүүгийн хямрал, өндөр инфляц тохиолдсон үед мөнгө өртгөө алддаг. Ийм үед хүмүүс мөнгөнд итгэх нь багасаж, мөнгөө аль болохоор зарж дуусгахыг эрмэлзэнэ. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсний дараахан 1992 онд инфляц 325 хувьд хүрч, төгрөгийн үнэ цэнэ ихэд унасан билээ.

20.65%
мөнгө
банк
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.